Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 06-р сарын III-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм


Температур:
Агаарын дундаж температур нь 14.6...20.1 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Баян-Овоо, Дадал, Биндэр, Норовлин, Дархан, Галшар сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,1..2,1 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Галшар, Баян-Овоо суманд 30,0 градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд 5,5 градус дулаан болжээ, Баян-овоо, Галшар сумын нутгаар 30 градусыг давж 1 өдөр дулаарсан байна.
Хөрсний дундаж температур нь 17,1...28,6 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Баян-овоо сумын нутгаар дунджаас 0,3 градусаар дулаан, Хэрлэн, Галшар, Баянмөнх сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 01,...5,9 градусаар хүйтэн болсон байна. Хамгийн их температур нь Дэлгэрхаан суманд 62,8 градус дулаан, хамгийн бага температур нь Өмнөдэлгэр суманд 0,7 градус дулаан болжээ. Нийт нутгаар 40 градусыг давж 3-8 өдөр халсан байна.
Тунадас:
Нийт нутгаар 10,8...97,3 мм тунадас 4-10 өдөр орсон нь уур амьсгалын дундажтай харьцуулахад, Галшар, Батширээт, Дэлгэрхаан, Баян-Овоо сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас ахиу тунадас оржээ. Хамгийн их тунадас нь Гурванбаян тосгонд 97,3 мм, хамгийн бага тунадас Галшар суманд 10,8 мм орсон байна. 24-ны өдөр Хэрлэн суманд 23-28 мм голчтой мөндөр 1 цаг 17минут, дуу цахилгаантай ширүүн аадар бороо 4 цаг үргэлжлэн 44,0 мм тунадас орсон байна.
Салхи шуурга:
Салхины дундаж хурд 1-6 м/с, их хурд нь 10-28 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Хэрлэн суманд 28 м/с, хамгийн бага салхи нь Баян-Адарга суманд 10 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар 10м/с –ээс их салхи 1-9 өдөр ажиглагдсан байна. Дархан, Галшар сумын нутгаар 1-2 өдөр 0-2 цаг явган шороон шуурга шуурсан байна.
Чийг:
Агаарын харьцангуй чийгийн дундаж 51...80%, дутагдал чийгийн дундаж 4,08...13,1% байна. Харьцангуй чийгийн 30% -иас бага чийгтэй Баянмөнх, Дэлгэрхаан, Баян-Овоо, Галшар, Дархан сумдын нутгаар 1...5 өдөр ажиглагдсан байна.
Ургамлын ургалт:
Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар ургамлын ургалт дунд, бусад нутгаар сайн байна. Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 3 -20см байна. Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоноос бусад сумдын нутгаар ургамлын ургац 0,4...5,2 ц/га байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:
Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллүүлэх, мал оторлох, хонь хяргах зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар суманд муу Дархан, Хэрлэн, Баян-Адарга, Дэлгэрхаан, Батноров, Жаргалтхаан, Баянмөнх сум, нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.
Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн