Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 07-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2022-12-06 13:49:15

               Температур:

        Агаарын дундаж температур нь 15.6...21.7 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Хэрлэн, Баян-Овоо, Дадал, Биндэр Дархан, Баянмөнх сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,2..2,6 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Баянмөнх суманд 34,5  градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд  -0,4 градус хүйтэн  болжээ, Цэнхэрмандал, Гурванбаян тосгоны нутгаас бусад сумдын нутгаар 30 градусыг давж 1-5  өдөр дулаарсан байна.

         Хөрсний дундаж температур нь 20,3...31,7  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Баянмөнх, Хэрлэн, Биндэр, Галшар сум, Өлзийт тосгоны нутгаар дунджаас 0,4...3,1 градусаар дулаан, Баян-Овоо, Дадал, Баян-Адарга, Жаргалтхаан сумдын нутгаар  дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 04,...3,2 градусаар  хүйтэн  болсон байна. Хамгийн их температур нь  Өлзийт тосгонд 69,7 градус дулаан, хамгийн  бага температур нь Цэнхэрмандал суманд 0,0 градус дулаан болжээ. Нийт нутгаар 40 градусыг давж 5-10 өдөр халсан байна.

Тунадас:

          Нийт нутгаар 1,1...35,5 мм тунадас 2-6 өдөр орсон нь уур амьсгалын дундажтай харьцуулахад, Дадал, Өмнөдэлгэр, Галшар, Баян-Адарга, Цэнхэрмандал сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас бага тунадас оржээ. Хамгийн их тунадас нь Цэнхэрмандал суманд 35,5 мм, хамгийн бага тунадас Дархан суманд 1,1 мм орсон байна.

Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-4 м/с, их хурд нь 12-20 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Өмнөдэлгэр, Норовлин суманд 20 м/с, хамгийн бага салхи нь Баян-Адарга, Баянмөнх суманд 10 м/с хүрч салхилсан байна. Нийт  нутгаар  10м/с –ээс их салхи 1-10 өдөр ажиглагдсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  46...72%, дутагдал чийгийн дундаж 6,3...14,5% байна. Дадал, Баян-Адарга, Норовлин, Өмнөдэлгэр сум, Гурванбаян тосгоны нутгаас бусад сумдын нутгаар 30% -с бага харьцангуй чийг  1...8 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

              Дархан сум,Хэрлэнбаян-Улаан тосгоны баруун хэсгээр  ургамлын ургалт дунд, бусад нутгаар сайн байна. Нийт сумдын нутгаар  бэлчээрийн ургамлын дундаж өндөр 7 -25см байна.

 Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   бод мал төллүүлэх, мал оторлох, хонь хяргах  зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар суманд муу Дархан, Хэрлэн, Баян-Адарга, Дэлгэрхаан, Батноров, Жаргалтхаан, Баянмөнх сум, нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2022 оны 11-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм 2022-12-02 1970-01-01 402