Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 09-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2022-12-03 23:23:48

               Температур:

        Агаарын дундаж температур нь 12.1...16.4 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Хэрлэн, Дадал, Баян-Овоо, Биндэр, Дархан сумдын нутгаар дунджаас 0,1-1,2 градусаар дулаан, бусад сумдын нутгаар дунджийн орчим дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Өлзийт тосгонд 25,7  градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд 1,2 градус дулаан болжээ.  Нийт нутгаар 30 градусыг давж дулаараагүй байна.

         Хөрсний дундаж температур нь 15,6...22,1  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Биндэр, Батноров, Баян-Адарга, Дэлгэрхаан, Норовлин сум,Гурванбаян тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 01,...2,7 градусаар дулаан  болсон байна. Хамгийн их температур нь Хэрэнбаян-Улаан тосгоны нутагт 53,7 градус дулаан, хамгийн  бага температур нь Батширээт суманд 1,2 градус дулаан болжээ. Нийт нутгаар 40 градусыг давж 1-8 өдөр халсан байна.

Тунадас:

          Нийт нутгаар 1,6...25,5 мм тунадас 1-4 өдөр орсон нь уур амьсгалын дундажтай харьцуулахад Дадал, Батноров, Баян-адарга, Норовлин сумдын  нутгаар дунджаас ахиуХэрлэн, Галшар, баянмөнх сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас бага тунадас оржээ. Хамгийн их тунадас нь Норовлин суманд 25,5мм,, хамгийн бага тунадас Өмнөдэлгэр суманд 1,6 мм орсон байна.

Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 1-4 м/с, их хурд нь 5-20 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Хэрлэн суманд 20 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 5 м/с хүрч салхилсан байна.  Дадал, Баян-адарга сумаас бусад сумдын нутгаар 10м/с –ээс их салхи 1-6 өдөр ажиглагдсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  61...75%, дутагдал чийгийн дундаж 5,1...7,7% байна., Дархан, Галшар сумдын, нутгаар  30% -с бага харьцангуй чийг  2-4 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

              Галшар, Дэлгэрхаан, Дархан сумын нутгаар  ургамлын ургалт дунд, бусад нутгаар сайн байна. Нийт сумдын нутгаар  бэлчээрийн ургамлын ургалт зогсонги байдалд орж, ургамлын дундаж өндөр 8 -29см  байна.

 Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   мал оторлох, хадлан тэжээл, сааль сүү  бэлтгэх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж  Дархан,  Дэлгэрхаан, Баянмөнх нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2022 оны 11-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм 2022-12-02 1970-01-01 402