Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 01-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-18 05:20:28

               Температур:

       Агаарын дундаж температур нь -15.1...-23.8 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай  харьцуулахад  Баян-Овоо, Дадал, Дархан, Өмнөдэлгэр, Баянмөнх, Жаргалтхаан, Норовлин сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар дунджаас 0,1...4,7 градусаар дулаан, бусад нутгаар уур амьсгалын  дунджийн орчим  хүйтэн болж өнгөрлөө.  Хамгийн их температур нь Дархан  суманд -4,9 градус хүйтэн, хамгийн бага температур нь Хэрлэн суманд  -33,2 градус хүйтэн болжээ. Дадал, Дархан, Жаргалтхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоноос бусад сумдын нутгаар -30 градусыг давж 1-8 өдөр хүйтэрснээс Өлзийт тосгоны нутгаар 8 өдөр хүйтэрсэн  байна.

     Хөрсний дундаж температур нь -17,1...-26,3  градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад Баян-Адарга сум дунджаас 1,5 градусаар хүйтэн, Хэрлэн, Биндэр, Өмнөдэлгэр, Норвлин сум, Гурванбаян Өлзийт тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,4...2,6 градусаар дулаан болсон байна. Хамгийн их температур нь Цэнхэрмандал суманд -0,6 градус хүйтэн, хамгийн  бага температур нь Баян-Адарга суманд -35,7 градус хүйтэн болжээ.Нийт нутгаар -40 градусыг давж хүйтрээгүй байна.

Тунадас:

         Дадал, Баян-Овоо, Батноров сум, Өлзийт тосгоноос бусад сумдын нутгаар 1-2 өдөр 0,0...0,6 мм тунадас орсноос хамгийн их тундас нь Цэнхэрмандал  суманд 0,6 мм оржээ.

       Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 0- 6 м/с, их хурд нь 0-14 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь  Цэнхэрмандал, Дархан, Өмнөдэлгэр суманд 14 м/с, Өлзийт тосгонд салхигүй тогтуун байсан байна. Биндэр, Дархан, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Галшар, Баянмөнх, Цэнхэрмандал сумдын нутгаар 10м/с-ээс их салхи 1-4 өдөр ажиглагдсан байна. Биндэр Баян-Овоо, Өмнөдэлгэр сумдын нутгаар 1-5 өдөр, цасан явган шуурга 5-55 цаг  шуурсан байна.

 Цасан бүрхүүл:  

            Нийт нутгаар  цасны дундаж зузаан 3-13см, нутгийн хойд хэсгээр 6-13см, өмнөд хэсгээр 3-6 см, бусад нутгаар 3-13см байна. Дэлгэрхаан, Цэнхэрмандал сум, Хэрлэнбаян-Улаан  тосгоны нутгаар нягт хэмжих хэмжээнд хүрээгүй бусад сумдын нутгаар цасны дундаж нягт 0,13-0,27 гр/см³ байна.  Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Норовлин, Баян-адарга, Дадал, Дархан, Галшар сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар өвөлжилт хэвийн, бусад сумдын нутгаар цагаанаар зудархуу байна. 

                                          

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, хужир шүү  бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Дэлгэрхаан, Батноров, Биндэр, Жаргалтхаан, Норовлин сум, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. Энэ арав хоногийн байдлаар Батширээт суманд 164 , Баянмөнх суманд 196 толгой мал хорогдоод байна.

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7