Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 01-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг агаарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-10 08:04:54

               Температур:

       Агаарын дундаж температур нь -18.0...-26.1 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Өмнөдэлгэр сумын нутгаар дунджаас 0,2 градусаар дулаан, Баян-Овоо, Дадал, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян улаан тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар  дунджаас 0,3...5,3 градусаар хүйтэн болж өнгөрлөө.  Хамгийн их температур нь Дадал  суманд -7,2  градус хүйтэн, хамгийн бага температур нь Өлзийт тосгоны нутгаар  -36,2 градус хүйтэн болжээ. Дадал, Дархан, Баян-Овоо, Өмнөдэлгэр  сумаас бусад сумдын нутгаар -30 градусыг давж 1-9 өдөр хүйтэрснээс Өлзийт, Хэрлэн, Биндэр, Баян-Адарга Галшар, Норовлин сумдын  нутгаар 5-8 өдөр дараалан хүйтэрсэн  байна.

         Хөрсний дундаж температур нь -19,2...-28,2  градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад Дадал, Дархан сум дунджаас 09 градусаар дулаан, Хэрлэн, Баян-овоо, Галшар, Батноров, Батширээт,Баянмөнх, Жаргалтхаан сум Хэрлэнбаян-улаан тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,1...3,6 градусаар хүйтэн болсон байна. Хамгийн их температур нь Дархан суманд -2,0 градус хүйтэн, хамгийн  бага температур нь Баян-Адарга суманд -38,0 градус хүйтэн болжээ.Нийт нутгаар -40 градусыг давж хүйтрээгүй байна.

Тунадас:

         Дадал, Баянмөнх, Дэлгэрхаан сумаас бусад сумдын нутгаар 1-2 өдөр 0,0...0,7 мм тунадас орсноос хамгийн их тунадас нь Баян-Овоо суманд 0,7 мм оржээ.

       Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 1- 6 м/с, их хурд нь 5-15 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь  Дархан, Өмнөдэлгэр суманд 15 м/с, Дадал суманд 5 м/с хүрч салхилсан байна. Биндэр, Дархан, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Хэрлэн, Баянмөнх, Жаргалтхаан сум, Гурванбаян тосгоны нутгаар 10м/с-ээс их салхи 1-3 өдөр ажиглагдсан байна. Биндэр Баян-Овоо, Өмнөдэлгэр Норовлин сум, Гурванбаян тосгоны нутгаар 1-4 өдөр, цасан явган шуурга 1-16 цаг  шуурсан байна.

 Цасан бүрхүүл:  

            Нийт нутгаар  цасны дундаж зузаан 3-13см, нутгийн хойд хэсгээр 6-13см, өмнөд хэсгээр 3-5 см, бусад нутгаар 3-13см байна. Дэлгэрхаан, Цэнхэрмандал сум, Хэрлэнбаян-Улаан  тосгоны нутгаар нягт хэмжих хэмжээнд хүрээгүй бусад сумдын нутгаар цасны дундаж нягт 0,09 -0,27 гр/см³ байна.

 

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, хужир шүү  бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Дэлгэрхаан, Батноров, Биндэр, Жаргалтхаан, Норовлин сумын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна.

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 04 дүгээр сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-04-18 1970-01-01 4