Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 02-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-02 10:48:51

               Температур:

        Агаарын дундаж температур нь -10.4...-18.6 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Биндэр, Норовлин сум, Гурванбаян тосгоны нутгаар  дунджаас 0,3...3,0 градусаар хүйтэн, Дадал, Батноров, Батширээт сум, Өлзийт тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар  дунджаас 0,2...5,1 градусаар дулаан болж өнгөрлөө.  Хамгийн их температур нь Дархан  суманд 7,2  градус дулаан, хамгийн бага температур нь Өлзийт тосгонд -41.5 градус хүйтэн болжээ.  Баян-Овоо, Биндэр, Хэрлэн, Норовлин, Цэнхэрмандал сум, Гурванбаян тосгоны нутгаар -30 градусыг давж 1-2 өдөр хүйтэрснээс Өлзийт тосгонд -40 градусыг давж 1 өдөр хүйтэрсэн байна.

                           

         Хөрсний дундаж температур нь -10,6...-20,6  градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад Биндэр, Дадал, Норовлин сумын нутгаар дунджаас 1,5...2,8 градусаар хүйтэн, Гурванбаян тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,3...6,9 градусаар дулаан болсон байна. Хамгийн их температур нь Галшар суманд 15,1  градус дулаан, хамгийн  бага температур нь Өлзийт тосгоны нутгаар -40,0 градус хүйтэн болжээ., Өлзийт тосгоны нутгаар -40 градусыг давж 1 өдөр хүйтэрчээ.

Тунадас:

          Нийт нутгаар 2-3 өдөр 0,8...7,6 мм тунадас орсноос уур амьсгалын дундажтай харьцуулахад Баян-Овоо, Дархан, Дэлгэрхаан сум, Өлзийт, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар дунджаас бага, Хэрлэн, Цэнхэрмандал сумын нутгаар дунджийн орчим,бусад нутгаар дунджаас ахиу тунадас орсон байна.

                        

       Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 1-4 м/с, их хурд нь 7-20 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь  Дархан, Хэрлэн сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар 20 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 7м/с хүрч салхилсан байна. Дадал, Биндэр сумаас бусад сумдын нутгаар  10м/с –ээс их салхи 2-5 өдөр ажиглагдсан байна. Дархан, Баян-овоо, Хэрлэн, Галшар, Норовлин сум, Хэрлэнбаян-Улаан, Гурванбаян тосгоны нутгаар цасан явган шуурга 1-3 өдөр 2-22 цаг, Дадал, Биндэр, Баян-Адарга сумаас бусад сумдын нутгаар цас орон шуурга 1-3 өдөр 3-13 цаг шуурсан байна.

 Цасан бүрхүүл:  

            Нийт нутгаар  цасны дундаж зузаан 1 -18см, нутгийн хойд хэсгээр 11-18см, өмнөд хэсгээр 1 -5 см, бусад нутгаар 2-12см байна. Дархан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сум, Хэрлэнбаян-Улаан  тосгоны нутгаар нягт хэмжих хэмжээнд хүрээгүй бусад сумдын нутгаар цасны дундаж нягт 0,10 -0,27 гр/см³ байна.

               

 

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, хужир шүү  бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Дэлгэрхаан, Батноров, Биндэр, Жаргалтхаан, Норовлин сумын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. Энэ арав хоногт Баян-Адарга, Батширээт сумын нутгаар зузаан цасны улмаас  бог, бод малын бэлчээрлэлт хүндэрсэн ч бэлчээрлэлт саатаагүй. Батширээт суманд 8, Баян-Адарга суманд 2000 толгой мал хорогдсон байна

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7