Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 03-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-08 17:46:46

               Температур:

        Агаарын дундаж температур нь -9.4...-14.9 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Хэрлэн, Баян-Овоо, Дархан, Галшар, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал, сум, Өлзийт тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар  дунджаас 0,2...3,2 градусаар хүйтэн болж өнгөрлөө.  Хамгийн их температур нь Галшар  суманд 2.9  градус дулаан, хамгийн бага температур нь Биндэр, Батширээт суманд  -30,8 градус хүйтэн болжээ.  Батноров, Биндэр, Батширээт, Цэнхэрмандал, Баян-Адарга сумын нутгаар -30 градусыг давж 1 өдөр хүйтэрсэн байна.

                                 

         Хөрсний дундаж температур нь -6,2...-16,2  градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Дархан, Галшар, Дэлгэрхаан сумын нутгаар дунджаас 0,5...1,0 градусаар дулаан,  Батноров, Баян-Овоо, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,1...4,2 градусаар хүйтэн болсон байна. Хамгийн их температур нь Галшар суманд 17,5  градус дулаан, хамгийн  бага температур нь Биндэр суманд -35,3 градус хүйтэн болжээ.

Тунадас:

          Дадал, Баян-Адарга сумаас бусад сумдын нутгаар 1-5 өдөр 0,0...4,9 мм тунадас орсноос уур амьсгалын дундажтай харьцуулахад Цэнхэрмандал сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар дунджаас ахиу, Жаргалтхаан, Дархан сум, Гурванбаян тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсноос хамгийн их нь Хэрлэнбаян-улаан тосгонд  4,9 мм, хамгийн бага нь Батноров, Батширээт, Баянмөнх, Дэлгэрхаан сум, Гурванбаян тосгонд 0,0мм тунадас орсон байна.

                            

       Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 1-5 м/с, их хурд нь 8-20 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь  Баян-овоо суманд 20 м/с, хамгийн бага салхи нь Батширээт, Баян-Адарга суманд 8м/с хүрч салхилсан байна. Батширээт, Баян-Адарга сумаас бусад сумдын нутгаар  10м/с –ээс их салхи 1-8 өдөр ажиглагдсан байна. Дархан, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Баянмөнх, Дэлгэрхаан,  сум, Хэрлэнбаянулаан, Гурванбаян тосгоны нутгаар 1-4 өдөр 1-28 цаг цасан явган шуурга, Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Баянмөнх, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сумын нутгаар 1 өдөр цас орон шуурга 0-9 цаг  шуурсан байна.

                                 

 Цасан бүрхүүл:  

            Дархан, Галшар, Дэлгэрхаан сумын нутгаар  тарлан цастай бусад сумдын нутгаар цасны дундаж зузаан 2 -17см байна. Галшар, Дархан, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан  тосгоны нутгаар нягт хэмжих хэмжээнд хүрээгүй бусад сумдын нутгаар цасны дундаж нягт 0,13 -0,27 гр/см³ байна.

               

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   бог, бод мал төллүүлэх, мал оторлох, хужир шүү  бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Дэлгэрхаан, Батноров, Биндэр, Жаргалтхаан, Норовлин сумын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. Энэ арав хоногт Баян-Адарга, Батширээт, Батноров, Баян-овоо сумдын нутгаар  зузаан цас, цас мөстөж хатуурснаас бод бог малын бэлчээрлэлт хүндэрсэн ч бэлчээрлэлт саатаагүй. Баян-Адарга суманд 50, Батширээт суманд 7, Баян-Овоо суманд 1941, Батноров суманд 5632 толгой мал хорогдсон байна

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7