Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 03-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-02 10:48:31

               Температур:

        Агаарын дундаж температур нь -3.0...1.1 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад нийт нутгаар  дунджаас 0,5...3,2 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Хэрлэн  суманд 18,4  градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд   -16,8 градус хүйтэн болжээ. 

                  

         Хөрсний дундаж температур нь -3,2 ..3,4  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Цэнхэрмандал сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,9...5,6 градусаар дулаан байсан байна. Хамгийн их температур нь Өмнөдэлгэр суманд 32,3  градус дулаан, хамгийн  бага температур нь Цэнхэрмандал  суманд  -20,6 градус хүйтэн болжээ.

         Тунадас:

          Өмнөдэлгэр Хэрлэн суманд 0,0 мм тунадас 1-2 өдөр орсон ба бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байна..

       Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 4-7 м/с, их хурд нь 15-24 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь  Галшар, Баянмөнх сумын нутгаар 24 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 15м/с хүрч салхилсан байна. Нийт сумдын нутгаар  10м/с –ээс их салхи 8-11 өдөр ажиглагдсан байна. Батноров, Баянмөнх, Дадал, Биндэр, Дархан, Баян-овоо, Хэрлэн сум, Хэрлэнбаянулаан тосгоны нутгаар явган шороон шуурга 1-2 өдөр 3-45 цаг, Галшар суманд 8 өдөр 56 цаг , Өмнөдэлгэр суманд 1өдөр 1 цаг цас орон шуурга шуурсан байна.

       

       Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  26-46%, дутагдал чийгийн дундаж 3,2-5,5% байна. Харьцангуй чийгийн  30% -иас бага чийгтэй өдөр нийт нутгаар 8-11 өдөр ажиглагдсан байна.

           

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   бог, бод мал төллүүлэх, хөөвөр хялгас авах, мал оторлох, хужир шүү  бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар суманд муу Биндэр, Дархан, Хэрлэн, Баян-Адарга, Дэлгэрхаан, Батноров, Жаргалтхаан сум, Өлзийт, Хэрлэнбаян Улаан тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна. Энэ арав хоногт Баян-Адарга суманд 320, Батширээт суманд 370, Батноров суманд 4160, Биндэр суманд 1995, Баян-Овоо суманд 1941 толгой мал хорогдсон байна.

Дүгнэлт:

         Энэ сард Батноров, Батширээт, Баян-Адарга, Баямөнх, Дэлгэрхаан, Биндэр сумын нутгаар салхины  дундаж хурд уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1-2м/с их салхитай байсан байна. Нийт нутгаар их салхи нь 16-24м/с хүрч салхилж 10м/с их салхи 6-29 өдөр ажиглагдаж, хур тунадас уур амьсгалын дунджаас бага орсноос  сарын сүүлийн арав хоногт хуурайшилт нэмэгдсэн байна.

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7