Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 04-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-16 07:03:10

               Температур:

        Агаарын дундаж температур нь 3.0...6.6 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Батширээт, Баянмөнх, Дэлгэрхаан Норовлин сум, Өлзийт, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар  дунджаас 0,2...1,9 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Хэрлэн  суманд 20,4  градус дулаан, хамгийн бага температур нь Хэрлэнбаян-Улаан тосгонд   -11,7 градус хүйтэн болжээ. 

                                        

         Хөрсний дундаж температур нь 5,7 ...11,6  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Норовлин сум, Гурванбаян тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,2...3,5 градусаар дулаан байсан байна. Хамгийн их температур нь Өмнөдэлгэр суманд 50,7 градус дулаан, хамгийн  бага температур нь Галшар  суманд  -14,3 градус хүйтэн болжээ.

Тунадас:

          Дадал, Норовлин сумаас бусад сумдын нутгаар 0,0...11,0 мм тунадас 1-6 өдөр орж уур амьсгалын дундажтай харьцуулахад Батширээт суманд дунджаас ахиу, Биндэр сум, Гурванбаян тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага хур тунадас орсон байна. Хамгийн их тунадас нь Батширээт суманд 11,0 мм, хамгийн бага тунадас нь Баян-адарга, Баянмөнх, Дэлгэрхаан сум, Өлзийт, Хэрлэнбаян улаан тосгонд 0,0 мм орсон байна.

                                    

       Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 4-7 м/с, их хурд нь 18-25 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь  Дархан суманд 25 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 18м/с хүрч салхилсан байна. Нийт сумдын нутгаар  10м/с –ээс их салхи 6-9 өдөр ажиглагдсан байна.  Дадал, Биндэр, Дархан,Баян-Овоо, Хэрлэн, Галшар, Батноров, Батширээт, Баян-адарга, Баянмөнх, Норовлин сум, Хэрлэнбаянулаан тосгоны нутгаар шороон болон явган шороон шуурга 1-6 өдөр 3-39 цаг шуурсан байна.

                   

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  30- 50%, дутагдал чийгийн дундаж 4,8- 7,9% байна. Харьцангуй чийгийн  30% -иас бага чийгтэй өдөр нийт нутгаар 7 -10 өдөр ажиглагдсан байна.

            

Ургамлын ургалт:

             Хэрлэн, Дадал, Биндэр, Батширээт, Баян-адарга, Баянмөнх, Жаргалтхаан сум, Өлзийт, Гурванбаян тосгоны нутгаар бэлчээрийн ургамал цухуйж ургамлын дундаж өндөр 1-2см, бусад сумдын нутгаар ургамал цухуйгаагүй байна.

                                

           

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   бог, бод мал төллүүлэх, хөөвөр хялгас авах, мал оторлох,малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар суманд муу Биндэр, Дархан, Хэрлэн, Баян-Адарга, Дэлгэрхаан, Батноров, Жаргалтхаан, Баянмөнх сум, Өлзийт, Хэрлэнбаян Улаан тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна. Энэ арав хоногт Батноров суманд 5038, Биндэр суманд 1169 толгой мал хорогдсон байна.

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7