Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 06-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-04 18:57:29

               Температур:

        Агаарын дундаж температур нь 12.7...18.5 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад  Галшар, Дархан, Хэрлэн сумын нутгаар дунджаас 0,2..0,5 градусаар дулаан, Баян-овоо, Биндэр, Дэлгэрхаан, Норовлин сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны  нутгаар дунджийн орчим, бусад нутгаар  дунджаас 0,3...1,8 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Галшар  суманд 35,3  градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт, Цэнхэрмандал суманд  -1,5  градус хүйтэн болжээ. Дархан, Галшар, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Батноров, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар 30 градусыг давж 1-2 өдөр дулаарсан байна.

         Хөрсний дундаж температур нь 17,5...27,2  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Баян-Овоо, Дархан, Галшар суманд дунджаас 0,3...3,9 градусаар дулаан,Бмндэр, баян-Адарга, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 03,...3,8 градусаар  хүйтэн болжээ. Хамгийн их температур нь  Хэрлэн суманд 64,0 градус дулаан, хамгийн  бага температур нь Цэнхэрмандал суманд  -2,2 градус хүйтэн болжээ. Нийт нутгаар 40 градусыг давж 6-10 өдөр халсан байна.

Тунадас:

          Дадал, Дархан, Дэлгэрхаан сумаас бусад сумдын нутгаар 1-7 өдөр 0,0...16,7 мм тунадас орсон нь уур амьсгалын дундажтай харьцуулахад Дадал сумын нутгаар дунджаас ахиу, Биндэр сум, Гурванбаян тосгоны нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас бага  тунадас оржээ. Хамгийн их тунадас нь Дадал суманд 16,7 мм, хамгийн бага тунадас Хэрлэн, Баян-овоо, Баянмөнх суманд  0,0 мм орсон байна.

       Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 4-6 м/с, их хурд нь 14-27 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Дархан, Хэрлэн суманд 27 м/с, хамгийн бага салхи нь Баян-Адарга суманд 14м/с хүрч салхилсан байна. Нийт сумдын нутгаар  10м/с –ээс их салхи 2-10 өдөр ажиглагдсан байна. Дархан, Галшар Батноров сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар явган шороон шуурга 2-7 өдөр 2-37 цаг шуурсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  24...64%, дутагдал чийгийн дундаж 6,2...18,3% байна. Харьцангуй чийгийн  30% -иас бага чийгтэй өдөр нийт нутгаар 1...10 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

             Галшар сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар ургамлын ургалт дунд, бусад нутгаар сайн байна. Нийт сумдын нутгаар  бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-11см байна.

           

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   бод мал төллүүлэх, мал оторлох  зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар суманд муу Дархан, Хэрлэн, Баян-Адарга, Дэлгэрхаан, Батноров, Жаргалтхаан, Баянмөнх сум, нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7