Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 06-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-19 05:05:58

Температур:

        Агаарын дундаж температур нь 15.9...21.1 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад  Гурванбаян тосгоны нутгаар дунджаас 0,6 градусаар хүйтэн, Биндэр, Өмнөдэлгэр, Батширээт, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,1..1,7 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Баян-Овоо  суманд 34,1  градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт  суманд  2,0  градус дулаан болжээ.  Батширээт, Цэнхэрмандал сумаас бусад сумдын нутгаар  30 градусыг давж 1-5 өдөр дулаарсан байна.

         Хөрсний дундаж температур нь 23,8...30,4  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Өмнөдэлгэр сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар  дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 03,...5,0 градусаар  дулаан болсон байна. Хамгийн их температур нь  Галшар суманд 64,6 градус дулаан, хамгийн  бага температур нь Цэнхэрмандал суманд 1,3 градус дулаан болжээ. Нийт нутгаар 40 градусыг давж 8-10 өдөр халсан байна.

Тунадас:

          Нийт нутгаар 7,6...30,2 мм тунадас 2-7 өдөр орсон нь уур амьсгалын дундажтай харьцуулахад Цэнхэрмандал, Жаргалтхаан, Батширээт сум, Хэрлэнбаня-Улаан тосгоны  нутгаар дунджаас бага, Хэрлэн, Биндэр, Дадал, Өмнөдэлгэр, Батноров, Норовлин сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас ахиу тунадас оржээ. Хамгийн их тунадас нь Дархан суманд 30,2 мм, хамгийн бага тунадас Хэрлэнбаян-Улаан тосгонд 7,6 мм орсон байна.

       Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-5 м/с, их хурд нь 8-27 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Хэрлэнбаян-Улаан тосгонд 27 м/с, хамгийн бага салхи нь Баян-Адарга суманд 8 м/с хүрч салхилсан байна. Баян-Адарга сумаас бусад сумдын нутгаар  10м/с –ээс их салхи 3-10 өдөр ажиглагдсан байна. Дархан, Галшар сумын нутгаар 1-2 өдөр 0-2 цаг явган шороон шуурга шуурсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  41...58%, дутагдал чийгийн дундаж 9,8...18,6% байна. Харьцангуй чийгийн  30% -иас бага чийгтэй өдөр нийт нутгаар 3...9 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

              Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар ургамлын ургалт дунд, бусад нутгаар сайн байна. Нийт сумдын нутгаар  бэлчээрийн ургамлын дундаж өндөр 3 -18см байна.

            

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   бод мал төллүүлэх, мал оторлох, хонь хяргах  зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж  Галшар суманд муу, Дархан, Хэрлэн, Баян-Адарга, Дэлгэрхаан, Батноров, Жаргалтхаан, Баянмөнх сум, нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7