Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 07-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-11 12:28:41

Температур:

        Агаарын дундаж температур нь 17.2...21.0 градус дулаан, Хамгийн их температур нь Хэрлэн суманд 34.0  градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд  7.7  градус дулаан болжээ,  Дархан,  Хэрлэнбаян-Улаан,  Баян-Овоо, Хэрлэн,  Батноров,  Баянмөнх,  Жаргалтхаан,  Өлзийт тосгоны  нутгаар 30 градусыг давж 1-2 өдөр дулаарсан байна.

         Хөрсний дундаж температур нь  24.1...30.0  градус  дулаан, Хамгийн их температур нь  Өлзийт тосгонд 65.8 градус дулаан, хамгийн  бага температур нь  Цэнхэрмандал суманд 6.6 градус дулаан болжээ. Нийт нутгаар 40 градусыг давж 6-10 өдөр халсан байна.

Тунадас:

          Нийт нутгаар 3.1...49.6 мм тунадас 5-8 өдөр орсон нь уур амьсгалын дундажтай харьцуулахад, Галшар, Батширээт, Дэлгэрхаан, Баян-Овоо сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас ахиу тунадас оржээ. Хамгийн их тунадас нь Гурванбаян тосгонд 49.6 мм, хамгийн бага тунадас Баянмөнх суманд 3.1 мм орсон байна.

 Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 1-5 м/с, их хурд нь 8-26 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Баянмөнх суманд 26 м/с, хамгийн бага салхи нь Баян-Адарга суманд 8 м/с хүрч салхилсан байна. Ихэнх  нутгаар  10м/с –ээс их салхи 1-10 өдөр ажиглагдсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  55...73%, дутагдал чийгийн дундаж  7.0...12.2 % байна. Харьцангуй чийгийн  30% -иас бага чийгтэй  Дадал,  Дархан,   Баян-Овоо, Хэрлэн, Галшар, Батноров ,  Баянмөнх,  Жаргалтхаан, Өлзийт, Цэнхэрмандал сумдын нутгаар  1...4 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

              Дархан, Хэрлэн сумдын нутгаар ургамлын ургалт дунд, бусад сумдын нутгаар сайн байна. Нийт нутгаар  бэлчээрийн ургамлын дундаж өндөр 6 -23см байна.

 Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   мал оторлох, хонь хяргах  зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар суманд муу,  Дархан,  Хэрлэн,  Өлзийт тосгон,  Жаргалтхаан  сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ч.Уранчимэг

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7