Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 08-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-16 15:22:27

Температур:

        Агаарын дундаж температур нь 14...20 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Хэрлэн, Баян-Овоо, Биндэр, Дархан, Батширээт, Баянмөнх сумдын нутгаар дунджийн орчим Дадал, Галшар, Хэрлэнбаян-Улаан, Өмнөдэлгэр, Батноров, Баян-Адарга, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Норовлин, Өлзийт, Цэнхэрмандал, Гурванбаян тосгоны нутгаар дунджаас 1...3 градусаар хүйтэн, өнгөрлөө.

       Хамгийн их температур нь Баянмөнх, Галшар  сумдад 30 градус дулаан, хамгийн бага температур нь  Жаргалтхаан суманд  6 градус дулаан болжээ.  Баянмөнх, Галшар сумдад 30 градусыг давж 1  өдөр дулаарсан бол бусад сумдын нутгаар 30 градусын давж дулаараагүй байна.

         Хөрсний дундаж температур нь 18...28  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Баянмөнх сумдын нутгаар дунджаас 2 градусаар дулаан Баян-Овоо, Галшар, Батширээт сумдын нутгаар  дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1...6 градусаар  хүйтэн  болсон байна. Хамгийн их температур нь  Хэрлэнбаян-Улаан тосгонд 60 градус дулаан, хамгийн  бага температур нь Норовлин суманд 5 градус дулаан болжээ. Ихэнх нутгаар 40 градусыг давж 2-10 өдөр халсан байна.

Тунадас:

          Нийт нутгаар 0.4...64.2 мм тунадас 3-9 өдөр орсон нь уур амьсгалын дундажтай харьцуулахад Цэнхэрмандал, Өмнөдэлгэр сумдын нутгаар дунджийн орчим, Баян-Овоо, Биндэр, Дадал, Батширээт, Баян-Адарга, Норовлин, Гурванбаян  сумдын нутгаар дунджаас ахиу, бусад сумдын нутгаар дунджаас бага  тунадас оржээ. Хамгийн их тунадас нь Батширээт суманд 64.2 мм, Норовлин суманд 58.7 мм, хамгийн бага тунадас Галшар суманд 0.4 мм орсон байна.

Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-5 м/с, их хурд нь 8-25 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Баян-Овоо суманд 25 м/с, хамгийн бага салхи нь Норовлин суманд 8 м/с хүрч салхилсан байна. Баян-Адарга, Норовлин сумдаас бусад сумдын нутгаар 10м/с –ээс их салхи 1-10 өдөр ажиглагдсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  56...82%, дутагдал чийгийн дундаж 3.8...11.4% байна. Дархан, Баян-Овоо, Галшар сумдын нутгаар  30% -с бага харьцангуй чийг  1-5 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

              Дархан сумын нутгаар  ургамлын ургалт дунд, бусад нутгаар сайн байна. Нийт сумдын нутгаар  бэлчээрийн ургамлын дундаж өндөр 8 -29см байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   мал оторлох, мал хээлтүүлэх, хадлан тэжээл бэлтгэх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй. Малын усан хангамж  Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан,  Өлзийт тосгон, Жаргалтхаан сумдын  нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ч.Уранчимэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7