Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 08-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-20 03:21:13

Температур:

        Агаарын дундаж температур нь 13...17 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад  Баян-Овоо, Биндэр, Дадал, Норовлин сумдын нутгаар дунджийн орчим , бусад сумдын нутгаар дунджаас 1...3 градусаар хүйтэн болж өнгөрлөө.

       Хамгийн их температур нь Баянмөнх суманд 26 градус дулаан, хамгийн бага температур нь  Норовлин суманд 3 градус дулаан болжээ.  Агаарт 30 градусыг давж  дулаараагүй байна.

         Хөрсний дундаж температур нь 18...22  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Баян-Овоо, Норовлин сумдын нутгаар дунджийн орчим,бусад сумдын нутгаар  дунджаас 2...5 градусаар  хүйтэн  болсонбайна. Хамгийн их температур нь Өлзийттосгонд 57 градус дулаан, хамгийн  бага     температур нь Норовлин суманд 2 градус дулаан болжээ. Ихэнх нутгаар 40 градусыг давж 1-7 өдөр халсан байна.

Тунадас:

          Нийт нутгаар 33.1...114.3 мм тунадас 3-7 өдөр орсон нь уур амьсгалын дундажтай харьцуулахад нийт  сумдын нутгаар дунджаас ахиу  тунадас оржээ. Хамгийн их тунадас нь Дархан суманд 114.3 мм, Баянмөнх суманд 94.1 мм, хамгийн бага тунадас Цэнхэрмандал, Дэлгэрхаан сумдад 33.1 мм орсон байна.

Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-4 м/с, их хурд нь 12-25 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь  хэрлэнбаян-Улаан тосгонд 25 м/с, хамгийн бага салхи нь Баян-Адарга суманд 12 м/с хүрч салхилсан байна. Нийт сумдын нутгаар 10м/с –ээс их салхи 1-9 өдөр ажиглагдсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  42...83%, дутагдал чийгийн дундаж 4.1...6.3% байна. Дархан,  Галшар сумдын нутгаар  30% -с бага харьцангуй чийг  1 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

              Дархан сумын нутгаар  ургамлын ургалт дунд, бусад нутгаар сайн байна. Нийт сумдын нутгаар  бэлчээрийн ургамлын дундаж өндөр 9 -31см байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй. Малын усан  хангамж  Дархан,  Дэлгэрхаан,  Өлзийт тосгон, Жаргалтхаан сумдын  нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

 

Тойм бичсэн инженер Ч.Уранчимэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 2-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-26 1970-01-01 7