Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 08-р сарын 3 -10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-06 22:42:55

               Температур:

        Агаарын дундаж температур нь 12.7...17.3 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Хэрлэн, Дадал, Баян-Овоо, Биндэр, Дархан, Батширээт, Баянмөнх, Жаргалтхаан, Норовлин сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,2..1,6 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Биндэр суманд 27,5  градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт сум, Гурванбаян тосгоны нутагт 4,3 градус дулаан болжээ.  Нийт нутгаар 30 градусыг давж дулаараагүй байна.

         Хөрсний дундаж температур нь 15,6...22,1  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Дадал, Батширээт, Дэлгэрхаан, Баянмөнх сумдын нутгаар  дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 02,...4,1 градусаар  хүйтэн  болсон байна. Хамгийн их температур нь  Өмнөдэлгэр суманд 54,7 градус дулаан, хамгийн  бага температур нь Норовлин суманд 4,0 градус дулаан болжээ. Нийт нутгаар 40 градусыг давж 2-7 өдөр халсан байна.

Тунадас:

          Нийт нутгаар 16,6...70,5 мм тунадас 5-9 өдөр орсон нь уур амьсгалын дундажтай харьцуулахад Баянмөнх, Дэлгэрхаан сум, Өлзийт тосгоны  нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас ахиу тунадас оржээ. Хамгийн их тунадас нь Өмнөдэлгэр суманд 70,5мм, , хамгийн бага тунадас Баянмөнх суманд 16,6 мм орсон байна.

Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-4 м/с, их хурд нь 8-20 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Биндэр суманд 20 м/с, хамгийн бага салхи нь Баян-Адарга суманд 8 м/с хүрч салхилсан байна.  Дадал, Баян-адарга сумаас бусад сумдын нутгаар 10м/с –ээс их салхи 1-7 өдөр ажиглагдсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  69...84%, дутагдал чийгийн дундаж 3,5...6,6% байна. Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Дархан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар  30% -с бага харьцангуй чийг  1 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

              Дархан сумын нутгаар  ургамлын ургалт дунд, бусад нутгаар сайн байна. Нийт сумдын нутгаар  бэлчээрийн ургамлын дундаж өндөр 9 -32см, ургац 0,7-9,0ц/га байна.

 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж  Дархан,  Дэлгэрхаан, Жаргалтхаан сум, Хэрлэнбаян-Улаан нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7