Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 09-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-16 11:29:43

               Температур:

        Агаарын дундаж температур нь 8.4...12.3 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Биндэр суманд дунджаас 0,1 градусаар дулаан, Хэрлэн, Баян-Овоо, Дадал, Дархан, Галшар, Өмнөдэлгэр, Баянмөнх сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар 0,1-1,9 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Баянмөнх суманд 24,0  градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -3,4 градус хүйтэн болжээ.  Нийт нутгаар 30 градусыг давж дулаараагүй байна.

         Хөрсний дундаж температур нь 11,5...16,7  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, баян-Овоо, Дадал, Баян-адарга сумын нутгаар дунджаас 0,1-1,4 градусаар дулаан, Биндэр, Дархан, Галшар, Өмнөдэлгэр, Батширээт, Баянмөнх, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан, Өлзийт, Гурванбаян тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 01,...1,9 градусаар хүйтэн болсон байна. Хамгийн их температур нь Өлзийт тосгоны нутагт 48,7 градус дулаан, хамгийн  бага температур нь Батширээт суманд -4,7 градус хүйтэн болжээ. Гурванбаян тосгоноос бусад сумдын нутгаар 40 градусыг давж 1-5 өдөр халсан байна.

Тунадас:

          Нийт нутгаар 0,3...14,2 мм тунадас 1-4 өдөр орсон нь уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Батширээт, Батноров сумдын  нутгаар дунджаас ахиу, Баянмөнх сумын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас бага тунадас оржээ. Хамгийн их тунадас нь Хэрлэн суманд 14,2мм, хамгийн бага тунадас Хэрлэнбаян-Улаан тосгонд 0,3 мм орсон байна.

Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-5 м/с, их хурд нь 11-18 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Галшар суманд 18 м/с, хамгийн бага салхи нь Баян-Адарга суманд 11 м/с хүрч салхилсан байна.  Нийт сумдын нутгаар 10м/с –ээс их салхи 1-9 өдөр ажиглагдсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  48...70%, дутагдал чийгийн дундаж 4,4...7,8% байна., Нийт нутгаар  30% -с бага харьцангуй чийг  1-8 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

              Нийт сумдын нутгаар  бэлчээрийн ургамалд хаталт хагдралтын үе шатявагдаж ургалт зогсонги байдалд орж, ургамлын дундаж өндөр 7 -24см  байна.

 Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   мал оторлох, хадлан тэжээл, сааль сүү  бэлтгэх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж  Дархан,  Дэлгэрхаан, Баянмөнх сум, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7