Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 09-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-03 12:17:59

               Температур:

        Агаарын дундаж температур нь 6.1...11.1 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Баян-Адарга суманд дунджаас 1,9 градусаар хүйтэн, Дадал, Галшар, Батноров, Батширээт, Дэлгэрхаан, Норовлин сум, Хэрлэнбаян-Улаан, Гурванбаян, Өлзийт тосгоны нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар 0,1-0,5 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Баянмөнх суманд 25.4  градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -8,5 градус хүйтэн болжээ.  Нийт нутгаар 30 градусыг давж дулаараагүй байна.

         Хөрсний дундаж температур нь 9,9...14,5  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Дэлгэрхаан суманд 0,1 градусаар хүйтэн, Биндэр, Дадал, Өмнөдэлгэр, Батноров, Баян-Адарга, Норовлин сум, Хэрлэнбаян-Улаан, Өлзийт, Гурванбаян тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 03,...2,5 градусаар хүйтэн болсон байна. Хамгийн их температур нь Биндэр суманд 44,0 градус дулаан, хамгийн  бага температур нь Өмнөдэлгэр, Батширээт суманд -7,7 градус хүйтэн болжээ. Биндэр, Баян-Овоо, Өмнөдэлгэр Галшар сумдын нутгаар 40 градусыг давж 1-5 өдөр халсан байна.

Тунадас:

          Баян-Овоо сумаас бусад сумдын нутгаар 0,0...7,8 мм тунадас 1-4 өдөр орсон нь уур амьсгалын дундажтай харьцуулахад Дархан, Галшар, Өмнөдэлгэр, Норовлин сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас бага тунадас оржээ. Хамгийн их тунадас нь Норовлин суманд 7,8мм, хамгийн бага тунадас Өлзийт тосгонд 0,0 мм орсон байна.

Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-6 м/с, их хурд нь 9-20 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Баян-Овоо суманд 20 м/с, хамгийн бага салхи нь Баян-Адарга суманд 9 м/с хүрч салхилсан байна.  Баян-Адарга сумаас бусадсумдын нутгаар 10м/с –ээс их салхи 4-10 өдөр ажиглагдсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  41...63%, дутагдал чийгийн дундаж 4,4...8,3% байна., Баян-Овоо сумаас бусад сумдын нутгаар  30% -с бага харьцангуй чийг  3-10 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

              Нийт сумдын нутгаар  бэлчээрийн ургамалд хаталт хагдралтын үе шат явагдаж ургалт зогсонги байдалд орж, ургамлын дундаж өндөр 6 -16см, ургац 6,6 ц/га-  байна.

 Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   мал оторлох, хадлан тэжээл, сааль сүү  бэлтгэх    малд  туулга тарилга хийх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж  Дархан,  Дэлгэрхаан, Баянмөнх сум, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7