Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 10-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-19 03:13:55

               Температур:

        Агаарын дундаж температур нь -1.3...2.8 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад нийт нутгаар 1,7..4,1 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Хэрлэн суманд 16,4  градус дулаан, хамгийн бага температур нь Галшар суманд -11,3 градус хүйтэн болжээ.  Нийт нутгаар 30 градусыг давж дулаараагүй байна.

         Хөрсний дундаж температур нь 1,2...5,5  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахаднийт нутгаар 0,1...5,3 градусаар хүйтэн болжээ. Хамгийн их температур нь Баян-Овоо суманд 31,3 градус дулаан, хамгийн  бага температур нь Галшар суманд -11,3 градус хүйтэн болжээ.

Тунадас:

          Нийт сумдын нутгаар 2,6...43,8 мм тунадас 1-4 өдөр орсон нь уур амьсгалын дундажтай харьцуулахад Биндэр сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар дунджаас бага, Дархан, Дадал, Дэлгэрхаан сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас их тунадас оржээ. Хамгийн их тунадас нь Гурванбаян тосгоны нутгаар 43,8мм,хамгийн бага тунадас Дэлгэрхаан суманд 2,6 мм орсон байна.

Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 3-5 м/с, их хурд нь 10-24 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Баян-Овоо, Норовлин, Биндэр, Баянмөнх суманд 24 м/с, хамгийн бага салхи нь Баян-Адарга суманд 10 м/с хүрч салхилсан байна.  Нийт нутгаар 10м/с –ээс их салхи 1-8 өдөр ажиглагдсан байна.

Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  53...70%, дутагдал чийгийн дундаж 2,3...3,9% байна. Бүх сумдын нутгаар  30% -с бага харьцангуй чийг  2-7 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

              Нийт сумдын нутгаар  бэлчээрийн ургамалд хаталт хагдралтын үе шат жигдэрч            ургалт зогсонги байдалд орж, ургамлын дундаж өндөр 5-16см байна.

 Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   мал оторлох, хадлан тэжээл, сааль сүү  бэлтгэх      зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж  Дархан,  Дэлгэрхаан, Баянмөнх сум, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7