Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 10-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-19 19:36:42

               Температур:

        Агаарын дундаж температур нь -1.0...3.0 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Биндэр сумын нутгаардунджийн орчим, бусад нутгаар 0,5..2,6 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Баян-Овоо суманд 16,1  градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд -14,2 градус хүйтэн болжээ.  

         Хөрсний дундаж температур нь -1,4...2,7  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Биндэр, Дадал, Дархан, Галшар, Баян-Адарга, Баянмөнх сумлын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар 0,2...3,5 градусаар хүйтэн болжээ. Хамгийн их температур нь Хэрлэнбаян-Улаан тосгонд 28,2 градус дулаан, хамгийн  бага температур нь Өлзийт тосгонд -15,8 градус хүйтэн болжээ.

Тунадас:

          Батширээт сум, Хэрлэнбаян-Улаан тосгоноос бусад сумдын нутгаар 1-2 өдөр 0,0...0,8 мм тунадас орсон нь уур амьсгалын дундажтай харьцуулахад  нийт нутгаар дунджаас бага тунадас оржээ. Хамгийн их тунадас нь Гурванбаян тосгоны нутгаар 43,8мм,хамгийн бага тунадас Дэлгэрхаан суманд 2,6 мм орсон байна.

Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-5 м/с, их хурд нь 13-24 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Батширээт суманд 24 м/с, хамгийн бага салхи нь Баян-Адарга суманд 13 м/с хүрч салхилсан байна.  Нийт нутгаар 10м/с –ээс их салхи 2-10 өдөр ажиглагджээ.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  36...58%, дутагдал чийгийн дундаж 2,7...4,2% байна. Бүх сумдын нутгаар  30% -с бага харьцангуй чийг  2-10 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

              Нийт сумдын нутгаар  бэлчээрийн ургамлын хаталт хагдралтын үе шат жигдэрсэн            

 Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, мал хээлтүүлэх, сааль сүү  бэлтгэх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж  Дархан,  Дэлгэрхаан, Жаргалтхаан сум, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 04 дүгээр сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-04-18 1970-01-01 4