Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 10-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-15 21:30:32

               Температур:

        Агаарын дундаж температур нь -3.4...0,8 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Биндэр, Дадал, Хэрлэн, Баян-Овоо, Дархан, Өмнөдэлгэр сум, ХэрлэнбаянУлаан тосгоны нутгаар дунджаас 0,1...1,7 градусаар дулаан бусад сумдын нутгаар дунджийн орчим болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Баян-Овоо суманд 13,5  градус дулаан, хамгийн бага температур нь Норовлин суманд -16,6 градус хүйтэн болжээ.  

         Хөрсний дундаж температур нь -1,7...0,1  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Галшар, Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар 0,1...1,5 градусаар дулаан болжээ. Хамгийн их температур нь Дархан суманд 32,2 градус дулаан, хамгийн  бага температур нь Норовлин -16,2 градус хүйтэн болжээ.

Тунадас:

Дархан, Дэлгэрхаан, Жаргалтхаан Баянмөнх сум, Хэрлэнбаян-Улаан тосгоноос бусад сумдын нутгаар 1-4 өдөр 0,0...3,5 мм тунадас орсон байна.

Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-6 м/с, их хурд нь 10-21 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Дархан суманд 21 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 10 м/с хүрч салхилсан байна.  Нийт нутгаар 10м/с –ээс их салхи 2-6 өдөр ажиглагджээ.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  41...59%, дутагдал чийгийн дундаж 2,7...6,7% байна. Бүх сумдын нутгаар  30% -с бага харьцангуй чийг  4-10 өдөр ажиглагдсан байна.

Цасан бүрхүүл:

              Дадал, Батширээт, Норовлин сумдын нутгаар 7-10 баллын 0-3см зузаан цасан бүрхүүлтэй бусад сумдын нутгаар цасан бүрхүүлгүй байна.

 Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, мал хээлтүүлэх, сааль сүү  бэлтгэх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж  Дархан,  Дэлгэрхаан, Жаргалтхаан сум, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7