Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 11-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Температур:
Агаарын дундаж температур нь -12.5...-20.7 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад Дадал, Биндэр, Батширээт, Баян-адарга сумдын нутгаар дунджаас 0,3...2,9 градусаар дулаан, Норовлин сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас -0,3..-5,4 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Батширээт суманд 0,9 градус дулаан, хамгийн бага температур нь Өлзийт тосгонд -33,1 градус хүйтэн болсон байна. Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Хэрлэн сум, Өлзийт, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар -30 градусыг давж 1-5 өдөр хүйтэрсэн байна.
Хөрсний дундаж температур нь -12,4...-20,2 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад Дадал, Биндэр, Батширээт, Баян-Адарга, Норовлин сумдын нутгаар 0,6...5,9 градусаар дулаан, Галшар, Батноров сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар 0,3...3,8 градусаар хүйтэн болжээ. Хамгийн их температур нь Батширээт суманд 13,1 градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал -32,6 градус хүйтэн болжээ.
Тунадас:
Дадал, Биндэр, Баян-Адрга, Норовлин сумдаас бусад сумдын нутгаар 1-3 өдөр 1,0...4,7 мм тунадас орсноос олон жилийн дундажтай харьцуулахад Галшар сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу тунадас оржээ. Хамгийн их тунадас нь Батноров суманд 4,7 мм, хамгийн бага нь Баян-Адарга суманд 1,0 мм оржээ.
Салхи шуурга:
Салхины дундаж хурд 1-6 м/с, их хурд нь 7-24м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Батширээт суманд 24 м/с, хамгийн бага салхи нь Хэрлэнбаян-Улаан тосгонд 7м/с хүрч салхилсан байна. Батноров, Баян-Адарга, Дэлгэрхаан, Норовлин сум, Хэрлэнбаян-Улаан, Өлзийт тосгоны нутгаас бусад сумдын нутгаар 10м/с –ээс их салхи 1-5 өдөр ажиглагджээ.
Чийг:
Агаарын харьцангуй чийгийн дундаж 59...83%, дутагдал чийгийн дундаж 0,2...1,2% байна. Бүх сумдын нутгаар 30% -с бага харьцангуй чийгтэй өдөр ажиглагдаагүй байна.
Цасан бүрхүүл:
Дадал, Норовлин, Батширээт, Баян-Адарга сумдын нутгаар цасгүй, Биндэр сумын нутгаар тарлан цастай бусад нутгаар битүү цасан бүрхүүлтэй цасны дундаж зузаан 3-6 см байна. Галшар сумын нутгаар цасны нягт хэмжих хэмжээнд хүрээгүй бусад нутгаар цасны дундаж нягт 0,09...0,18 г/см куб байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:
Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, мал хээлтүүлэх, хужир шүү бэлтгэх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Жаргалтхаан, Норовлин, Биндэр, Өмнөдэлгэр сум, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.
Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |