Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 12-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-18 07:02:55

               Температур:

        Агаарын дундаж температур нь -13.5...-24.9 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Дадал, Биндэр, Баян-адарга, Батширээт, Норовлин суманд дунджаас 0,8...2,4 градусаар дулаан, бусад нутгаар 0,7..6,9 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Дадал суманд -3,1 градус хүйтэн, хамгийн бага температур нь Хэрлэн суманд -34,0 градус хүйтэн болжээ. Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Хэрлэн, Галшар сум, Өлзийт, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар -30 градусыг давж 1-9 өдөр хүйтэрсэн байна.

         Хөрсний дундаж температур нь -13,9...-25,6  градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад Биндэр, Дадал, Батширээт, Норовлинсуманд дундажаас 1,5...4,9 градусаар дулаан, баян-адарга суманд дунджийн орчим, бусад нутгаар 0,7...6,3 градусаар хүйтэн болжээ. Хамгийн их температур нь Дадал суманд 4,6 градус дулаан, хамгийн  бага температур нь Дэлгэрхаан  -34,9 градус хүйтэн болжээ.

Тунадас:

              Нийт нутгаар тунадас ороогүй.

 Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-7 м/с, их хурд нь 5-16м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Дархан суманд 16 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 5 м/с хүрч салхилсан байна. Дадал, Баян-Адарга, Цэнхэрмандал, Батноров сум, Гурванбаян, өлзийт тосгоны нутгаас  бусад сумдын нутгаар 10м/с –ээс их салхи 1-8 өдөр ажиглагдсан байна..

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  51...76%, дутагдал чийгийн дундаж 0,4...1,1% байна.Биндэр, Дадал, Норовлин сумын  нутгаар  30% -с бага харьцангуй чийг  1-3  өдөр ажиглагджээ.

Цасан бүрхүүл:

     Батширээт, Биндэр Баян-Адарга, Батширээт, Норовлин сумдын нутгаар цасгүй, бусад нутгаар битүү цасан бүрхүүлтэй   цасны дундаж зузаан 3-7 см байна. Битүү цасан бүрхүүлтэй сумдаас Галшар, Дэлгэрхаан суманд нягт хэмжих хэмжээнд хүрээгүй, бусад сумдын нутгаар цасны дундаж нягт 0,11-0,19 г/см куб

 Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, мал хээлтүүлэх, хужир шүү бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж  Дархан,  Дэлгэрхаан, Жаргалтхаан, Норовлин, Өмнөдэлгэр, Биндэр сум Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7