Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 12-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-24 23:54:31

               Температур:

        Агаарын дундаж температур нь -20.1...-26.1 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай  харьцуулахад нийт нутгаар 0,1...4.7градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Дадал суманд -5.2 градус хүйтэн, хамгийн бага температур нь Өлзийт тосгонд -40,3 градус хүйтэн болжээ. Нийт нутгаар -30 градусыг давж 1-9 өдөр хүйтэрснээс Дэлгэрхаан сум, Өлзийт тосгонд -40 градусыг давж 2 өдөр хүйтэрсэн байна.

         Хөрсний дундаж температур нь -21,9...-27,1  градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад Дадал, Батширээт суманд дунджийн орчим, бусад нутгаар дундажаас 0,3...4,4 градусаар хүйтэн болжээ. Хамгийн их температур нь Дадал суманд -1,5 градус хүйтэн, хамгийн  бага температур нь Дэлгэрхаан сум, Өлзийт тосгонд -40,3 градус хүйтэн болсон байна..

Тунадас:

              Нийт нутгаар 3-4 өдөр 1,0...4,7мм тунадас орсноос уур амьсгалын дундажтай харьцуулахад Дархан, Галшар суманд дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу тунадас орсон байна Хамгийн их тунадас Баян-овоо суманд 4,7мм, хамгийн бага тунадас нь Галшар суманд 1,0мм оржээ.

              Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-6 м/с, их хурд нь 5-16м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Дархан, Баян-Овоо сум, Хэрлэнбаян Улаан тосгонд 16 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 5 м/с хүрч салхилжээ. Дадал сумаас бусад сумдын нутгаар 10м/с –ээс их салхи 3-10 өдөр ажиглагдсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  58...74%, дутагдал чийгийн дундаж 0,2...0,5% байна. Дархан суманд    30% -с бага харьцангуй чийг   1  өдөр ажиглагджээ.

Цасан бүрхүүл:

          Цасны дундаж зузаан нутгийн хойд хэсгээр 2-6см , өмнөд хэгээр 3-8см, бусад нутгаар 5-10см байна. Галшар, Батширээт суманд цасны нягт хэмжих хэмжээнд хүрээгүй, бусад сумдын нутгаар цасны дундаж нягт 0,10-0,21 г/см куб  байна.

 Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох,  хужир шүү бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Норовлин, Өмнөдэлгэр, Биндэр сум Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 2-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-26 1970-01-01 7