Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 12-р сарын II-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-19 14:24:13

               Температур:

        Агаарын дундаж температур нь -18.0...-28.0 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай  харьцуулахад нийт нутгаар 0,2...7,8 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Дадал суманд -4,1 градус хүйтэн, хамгийн бага температур нь Өлзийт тосгонд -40,2 градус хүйтэн болжээ. Дадал, Баян-Адарга, Норовлин сумаас бусад сумдын нутгаар -30 градусыг давж 1-10 өдөр хүйтэрснээс Өлзийт тосгонд 10, Хэрлэн сум, Хэрлэнбаян-Улаан тосгонд 9, Дэлгэрхаан суманд 8 өдөр  ажиглагдсан байна.

         Хөрсний дундаж температур нь -18,6...-29,3  градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад Дадал, Батширээт суманд дунджаас 05 градусаар дулаан, Норовлин суманд  дунджийн орчим, бусад нутгаар дундажаас 0,6...7,7 градусаар хүйтэн болжээ. Хамгийн их температур нь Дадал суманд 2,2 градус дулаан, хамгийн  бага температур нь Өлзийт тосгонд -39,8 градус хүйтэн болсон байна..

Тунадас:

              Энэ арав хоногт нийт нутгаар тунадас ороогүй.

 Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 1-7 м/с, их хурд нь 7-16м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Биндэр суманд 16 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 7 м/с хүрч салхилжээ. Дадал, Баян-Адарга, Галшар, Баян-адарга, Дэлгэрхаан Батноров сум,Өлзийт тосгоны нутгаас  бусад сумдын нутгаар 10м/с –ээс их салхи 1-6 өдөр ажиглагдсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  54...74%, дутагдал чийгийн дундаж 0,2...0,8% байна. Биндэр, Дадал, Батширээт, Баян-Адарга, Норовлин сумын  нутгаар  30% -с бага харьцангуй чийг   1-5  өдөр ажиглагджээ.

Цасан бүрхүүл:

     Батширээт, Биндэр Баян-Адарга, Батширээт, Норовлин сумдын нутгаар цасгүй, бусад нутгаар битүү цасан бүрхүүлтэй   цасны дундаж зузаан 2-7 см байна. Битүү цасан бүрхүүлтэй сумдаас Галшар, Дэлгэрхаан суманд цаснынягт хэмжих хэмжээнд хүрээгүй, бусад сумдын нутгаар цасны дундаж нягт 0,11-0,19 г/см куб  байна.

 Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох,  хужир шүү бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Норовлин, Өмнөдэлгэр, Биндэр сум Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7