Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 02-р сарын I-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм


Температур:
Агаарын дундаж температур нь -12,1...-21.5 градус хүйтэн, олон жилийн дундажтай харьцуулахад Цэнхэрмандал сум, Өлзийт тосгоны нутгаар дунджаас 0,5 градусаар хүйтэн, Хэрлэн, Баян-овоо, Галшар, Батноров, Батширээт сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,1...3,3 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Дархан суманд 1,5 градус дулаан, хамгийн бага температур нь Өлзийт тосгонд -38,7 градус хүйтэн болжээ. Дархан, Биндэр, Өмнөдэлгэр сумаас бусад сумдын нутгаар -30 градусыг давж 1-6 өдөр хүйтэрсэн байна.
Хөрсний дундаж температур нь -18...-23 градус хүйтэн, олон жилийн дундажтай харьцуулахад Норовлин сум, Гурванбаян, Өлзийт тосгоны нутгаар дунджаас 0,7..1,7 градусаар хүйтэн, Хэрлэн, Баян-Овоо, Биндэр, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Батноров, Баян-Адарга сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дундажаас 0,1...2,9 градусаар дулаан болжээ. Хамгийн их температур нь Цэнхэрмандал суманд 13,8 градус дулаан, хамгийн бага температур нь Хэрлэн суманд -38,0 градус хүйтэн болсон байна. Нийт нутгаар -40 градусыг давж хүйтэрээгүй байна.
Тунадас:
Биндэр, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Галшар, Батноров, Баян-Адарга, Цэнхэрмандал сумын нутгаар 1-2 өдөр, 0,0- 0,8 мм тунадас орсон байна..
Салхи шуурга:
Салхины дундаж хурд 2-4 м/с, их хурд нь 6 -17м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Дархан, Өмнөдэлгэр суманд 17 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 6 м/с хүрч салхилжээ. Дадал, Баян-адарга сум, Өлзийт тосгоны нутгаас бусад сумдын нутгаар 10м/с –ээс их салхи 1-9 өдөр ажиглагджээ.
Чийг:
Агаарын харьцангуй чийгийн дундаж 57...77%, дутагдал чийгийн дундаж 0,1...1,2% байна. Нийт нутгаар 30% бага чийгтэй өдөр ажиглагдаагүй байна..
Цасан бүрхүүл:
Нийт нутгаар цасны дундаж зузаан 1-12см буюу нутгийн хойд хэсгээр 2-7см, өмнөд хэсгээр 2-6см, бусад нутгаар 4-12см байна. Биндэр, Батширээт, Галшар, Норовлин сумдын нутгаар цасны нягт хэмжих хэмжээнд хүрээгүй бусад сумдын нутгаар 0,12...0,24гр/см куб байна
Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:
Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, хужир шүү бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл зэрэг ажил хийгдэж байна. Энэ арав хоногт Батноров суманд 1751, Баян-овоо суманд 534, Батширээт суманд 8 толгой мал тус тус хорогдсон байна. Малын усан хангамж Дархан, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Норовлин Биндэр сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.
Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн