Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 06-р сарын II-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2022-12-05 15:42:31

   Температур:   

  Агаарын дундаж температур нь 13.1…17.2 градус дулаан, олон жилийн дундажтай  харьцуулахад Биндэр суманд дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,1...3,4 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Галшар суманд 28,1  градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд 2,3 градус дулаан байсан бнайна

                  

    Хөрсний дундаж температур нь 15,8...23,2  градус дулаан, олон жилийн  дундажтай харьцуулахад, Баян-Овоо, Хэрлэн, Галшар сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дундажаас 0,7...7,0 градусаар хүйтэн байсан байна.  Хамгийн их температур нь Галшар  суманд 61,7 градус дулаан, хамгийн  бага температур нь Цэнхэрмандал суманд  1,9 градус дулаан байжээ.. Нийт нутгаар 40 градусыг давж 3,7өдөр халсан байна.

Тунадас:

              Нийт  нутгаар 4-7 өдөр 14,2...67,4 мм  тунадас  орсон байна. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар дунджаас  ахиу тунадас орсон .  Хамгийн их тунадас нь Норовлин суманд  67,4 мм, хамгийн бага нь Галшар суманд 14,2 мм тунадас оржээ.

               

Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  48...66%, дутагдал чийгийн дундаж 5,3...11,5% байна. Дадал, Баян-адарга, Норовлин сумдаас бусад сумдын нутгаар 30%-иас бага чийг 1-8 өдөр ажиглагдсан байна.

       

Салхи шуурга

             Салхины дундаж хурд 3-6 м/с, их хурд нь 11-27 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Хэрлэнбаян-улаан тосгоны нутгаар 27м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 11 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар 10 м/с их салхи 2-8 өдөр ажиглагджээ.

        

 Ургамлын ургалт:

             Бэлчээрийн ургамлын ургалтын хувьд  Цэнхэрмандал сумын нутгаар дунд, бусад сумдын нутгаар сайн байна. Ургамлын дундаж өндөр 5-17см байна.  Дадал, Биндэр, Батноров, Баян-Адарга, Норовлин, Цэнхэрмандал, Жаргалтхаан  сум, Гурванбаян тосгоны нутгаар бэлчээрийн хөнөөлт царцаатай бусад нутгаар царцаагүй байна. 

      

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд, бод мал төллүүлэх, мал оторлох, мал ногоолох, хонь хяргах, сүү сааль бэлтгэх зэрэг ажил хийгдэж байна. Малын усан хангамж Галшар, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан сум, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

                                    

                                           Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2022 оны 11-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм 2022-12-02 1970-01-01 402