Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 07-р сарын I-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2022-12-02 00:13:11

Температур:   

  Агаарын дундаж температур нь 16.3…20.0 градус дулаан, олон жилийн дундажтай  харьцуулахад ихэнх нутгаар дунджийн орчим,  бусад нутгаар дунджаас 1.1...2.2 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Баян-Овоо суманд 32.4  градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд 6.4 градус дулаан байсан байна.  Дархан, Хэрлэнбаян-Улаан тосгон, Баян-Овоо, Хэрлэн, Галшар, Дэлгэрхаан  сумдын нутгаар агаарын температур 30 градусыг давж 1-2 өдөр халсан байна.

   Хөрсний дундаж температур нь 20.5...29.4  градус дулаан, олон жилийн  дундажтай харьцуулахад, ихэнх сумдын нутгаар дундажаас 1.1...5.1 градусаар дулаан байсан байна.  Хамгийн их температур нь Батширээт  суманд 62.0 градус дулаан, хамгийн  бага температур нь Биндэр суманд  4.6 градус  дулаан байжээ.  Нийт нутгаар 40 градусыг давж 7-10 өдөр халсан байна.

Тунадас:

              Нийт  нутгаар 2...5 өдөр 0.7...28.5 мм  тунадас  орсон байна. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх  нутгаар дунджаас бага тунадас орсон бол Дархан, Дэлгэрхаан сумдын нутгаар дунджийн орчим, Галшар, Баянмөнх, Өмнөдэлгэр сумдын нутгаар олон жилийн дундажаас ахиу тунадас орсон байна.  Хамгийн их тунадас нь Дадал суманд  28.5 мм, хамгийн бага нь Хэрлэн суманд 0.7 мм тунадас оржээ.

               

Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  51...74%, дутагдал чийгийн дундаж 6.0...10.8% байна. Биндэр, Дархан, Баян-Овоо, Хэрлэн, Галшар, Баянмөнх, Дэлгэрхаан сумдын нутгаар 30%-иас бага чийг 1-4 өдөр ажиглагдсан байна.

       

Салхи шуурга

             Салхины дундаж хурд 2-4 м/с, их хурд нь 6-17 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Баян-Овоо суманд 17м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 6 м/с хүрч салхилсан байна. Ихэнх нутгаар 10 м/с –ээс их салхи 2-9  өдөр ажиглагджээ.

    Ургамлын ургалт:

             Бэлчээрийн ургамлын ургалтын хувьд  Цэнхэрмандал, Хэрлэн сумын нутгаар дунд, бусад сумдын нутгаар сайн байна. Ургамлын дундаж өндөр 7-29 см байна. 

           Дадал, Биндэр, Баян-Овоо, Өмнөдэлгэр сумдын нутгаар бэлчээрийн хөнөөлт царцаагүй бусад нутгаар  1м²-ын дундаж царцааны тоо 1-5  байна.    

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд, бод мал төллүүлэх, мал оторлох, мал ногоолох, хонь хяргах, сүү сааль бэлтгэх зэрэг ажил  үргэлжлэн явагдаж байна. Малын усан хангамж, Дархан,  Дэлгэрхаан, Өлзийт тосгон,Жаргалтхаан  сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

                                    

                                           Тойм бичсэн инженер Ч.Уранчимэг 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2022 оны 11-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм 2022-12-02 1970-01-01 402