Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 01-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-20 16:33:49

               Температур:

        Агаарын дундаж температур нь -14,7...-23.3 градус хүйтэн, олон жилийн дундажтай  харьцуулахад Дархан, Өмнөдэлгэр, Дадал, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар дунджаас 0,1-1,7 градусаар дулаан, Хэрлэн, Баян-овоо, Биндэр, Галшар, Батширээт, Баян-Адарга, Баянмөнх, Жаргалтхаан, Норовлин сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,3...0,7 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Дархан суманд -2.3 градус хүйтэн, хамгийн бага температур нь Өлзийт тосгонд -37,5 градус хүйтэн болжээ. Дархан сумаас бусад сумдын нутгаар -30 градусыг давж 1-7 өдөр хүйтэрсэн байна.

                    ​       

         Хөрсний дундаж температур нь -16,6...-24,9  градус хүйтэн,  олон жилийн  дундажтай харьцуулахад Өлзийт тосгонд дунджаас 1,3 градусаар хүйтэн, Биндэр,Өмнөдэлгэр, Баянмөнх, Цэнхэрмандал, Батноров, Батширээт, Баян-Адарга сум, Гурванбаян, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар  дунджийн орчим, бусад нутгаар дундажаас 0,1...1,8 градусаар дулаан болжээ. Хамгийн их температур нь Галшар суманд 6,3 градус дулаан, хамгийн  бага температур нь Өлзийт тосгонд -39,6 градус хүйтэн болсон байна .Өлзийт тосгонд -40 градусыг давж 1 өдөр хүйтэрсэн байна.

Тунадас:

              Нийт нутгаар 1-3 өдөр, 0,0- 2,8мм тунадас орсон байна. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Дархан, Галшар, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал  суманд дунджаас бага, Өмнөдэлгэр суманд  дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу тунадас оржээ.

                                     

              Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-5 м/с, их хурд нь 9 -22м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Дархан суманд 22 м/с, хамгийн бага салхи нь Батноров суманд 9 м/с хүрч салхилжээ. Батноров сумаас  бусад сумдын нутгаар 10м/с –ээс их салхи 1-10 өдөр ажиглагдсан байна.                  Нийт  нутгаар цасан явган шуурга 1-9 өдөр 3-74 цаг, Дархан, Өмнөдэлгэр, Хэрлэн, Дэлгэрхаан  сум, Өлзийт, Гурванбаян тосгоны нутгаар 1-2 өдөр цас орон шуурга 1-4 цаг шуурсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  58...77%, дутагдал чийгийн дундаж 0,3...0,8% байна. Биндэр суманд 30% -с бага харьцангуй чийг  1 өдөр ажиглагдсан байна..

Цасан бүрхүүл:

           Нийт нутгаар  цасны дундаж зузаан 2-11см буюу нутгийн хойд хэсгээр 2-10см, өмнөд хэсгээр 4-7см, бусад нутгаар 5-11см байна. Биндэр, Батширээт сумдын нутгаар цасны нягт хэмжих хэмжээнд хүрээгүй бусад сумдын нутгаар 0,07...0,24гр/см куб байна

      

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох,  хужир шүү бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл зэрэг ажил хийгдэж байна. Энэ арав хоногт Баян-овоо суманд 366, Цэнхэрмандал суманд 90, Баянмөнх суманд 77, Батширээт суманд 51 толгой мал тус тус  хорогдсон байна. Малын усан хангамж Дархан, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Норовлин Биндэр сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 2-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-26 1970-01-01 6