Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 01-р сарын I-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-17 09:26:44

               Температур:

        Агаарын дундаж температур нь -21.4...-29.2 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Биндэр суманд дунджаас 0,2 градусаар дулаан, Батширээт суманд дунджийн орчим, бусад  нутгаар 0,3...6,1 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Биндэр суманд -9,4 градус хүйтэн, хамгийн бага температур нь Дэлгэрхаан суманд -42,0 градус хүрч хүйтэрчээ. Нийт нутгаар -30 градусыг давж 2-9 өдөр, -40 градусыг давж Хэрлэн, Дэлгэрхаан, Галшар, Баянмөнх  суманд 1 өдөр Өлзийт тосгонд - 4 өдөр хүйтэрсэн байна.

         Хөрсний дундаж температур нь -24,7...-30,4  градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад Биндэр, Батширээт суманд дунджийн орчим, бусад нутгаар дундажаас 0,2...4,7 градусаар хүйтэн болжээ. Хамгийн их температур нь Цэнхэрмандал суманд -5,1 градус хүйтэн, хамгийн  бага температур нь Өлзийт тосгонд -42,1 градус хүйтэн болсон байна. Баянмөнх, Дэлгэрхаан, Норовлин, Цэнхэрмандал, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Батширээт, Галшар сум, Өлзийт, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар -40 градусыг давж 1-4 өдөр ажиглагдсан байна.

Тунадас:

              Дадал, Норовлин сумаас  бусад сумдын нутгаар  1-2 өдөр 0,0...0,9 мм тунадас орсноос уур амьсгалын дундажтай харьцуулахад Жаргалтхаан суманд  дунджаас ахиу, Дэлгэрхаан, Дархан, Цэнхэрмандал суманд  дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон байна  Хамгийн их тунадас Дэлгэрхаан, Жаргалтхаан суманд 0,9мм тунадас оржээ.

              Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-8 м/с, их хурд нь 5-20м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   , Өмнөдэлгэр суманд 20 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 5 м/с хүрч салхилжээ. Дадал сумаас бусад сумдын нутгаар 10м/с –ээс их салхи 3-9 өдөр ажиглагдсан байна. Дадал, Баян-Адарга, Дэлгэрхаан сумаас бусад сумдын нутгаар явган цасан шуурга 1-7 өдөр 5-90 цаг, Дархан, Баян-овоо, Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Дэлгэрхаан, Жаргалтхаан сумдын нутгаар цас орон шуурга 1-2 өдөр 4-12 цаг шуурсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  47...68%, дутагдал чийгийн дундаж 0,2...0,7% байна. Дадал суманд    30% -с бага харьцангуй чийг  1  өдөр ажиглагджээ.

Цасан бүрхүүл:

          Нийт нутгаар цасны дундаж зузаан 2-9см байна. Галшар, Батширээт, Биндэр Норовлин сумдын нутгаар  цасны нягт хэмжих хэмжээнд хүрээгүй, бусад сумдын нутгаар цасны дундаж нягт 0,10-0,20 г/см куб  байна. Энэ арав хоногийн байдлаар Дадал, Биндэр, Батширээт, Норовлин,  Баян-Адарга сумдын нутгаар өвөлжилт хэвийн бусад нутгаар цагаанаар зудархуу нөхцөлд байна.

 Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох,  хужир шүү бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Жаргалтхаан, Норовлин, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Биндэр сум Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

                                          Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7