Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 01-р сарын II-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-08 07:32:24

Температур:

         Агаарын дундаж температур нь  -17.8...-24.0 градус хүйтэн, олон жилийн дундажтай  харьцуулахад Биндэр, Дадал, Баян-адарга сумдын нутгаар дунджаас 0,1...1,2 градусаар дулаан,  Хэрлэн, Баян-Овоо, Дархан, Өмнөдэлгэр, Батноров, Батширээт, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Норовлин сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар 0,2...3,2 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Дархан суманд -1,8 градус хүйтэн, хамгийн бага температур нь Өлзийт тосгонд -38,8 градус хүйтэн болжээ. Дархан, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумаас бусад сумдын нутгаар -30 градусыг давж 1-8 өдөр хүйтэрсэн байна.

         

         Хөрсний дундаж температур нь -19,2...-27,1  градус хүйтэн,  олон жилийн  дундажтай харьцуулахад Хэрлэн, Дадал, Дархан сумдын нутгаар дунджаас 0,7...1,7 градусаар дулаан, Баян-Овоо, Галшар, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Батноров, Батширээт, Баян-Адарга сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар  дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,3...2,2 градусаар хүйтэн болжээ. Хамгийн их температур нь Галшар суманд 4,9 градус дулаан, хамгийн  бага температур нь Өлзийт тосгонд -38,9 градус хүйтэн болсон. байна.  Нийт нутгаар -40 градусыг давж хүйтрээгүй байна.

Тунадас:

              Нийт нутгаар 1-2 өдөр, 0,0-0,7мм тунадас орсон байна. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад  Дархан суманд дунджаас ахиу, Баян-овоо, Батноров, Баян-адарга сум, Өлзийт тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас оржээ.

                        

              Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-6 м/с, их хурд нь 8-19 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Дархан суманд 19 м/с, хамгийн бага салхи нь Батноров суманд 8 м/с хүрч салхилжээ. Батноров сумаас  бусад сумдын нутгаар 10м/с –ээс их салхи 1-7 өдөр ажиглагдсан байна. Баянмөнх, Норовлин, Цэнхэрмандал, Дадал, Дархан, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар сумдын нутаг, Гурванбаян, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар 1-7 өдөр цасан явган шуурга 1-79 цаг шуурсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  56...74%, дутагдал чийгийн дундаж 0,2...0,7% байна. Нийт нутгаар  30% -с бага харьцангуй чийг  өдөр ажиглагдаагүй.

Цасан бүрхүүл:

           Нийт нутгаар  цасны дундаж зузаан 1-10см буюу нутгийн хойд хэсгээр 1-8см, өмнөд хэсгээр 4-7см, бусад нутгаар 5-10см байна. Биндэр, Галшар, Батширээт, Норовлин сумдын нутгаар цасны нягт хэмжих хэмжээнд хүрээгүй бусад сумдын нутгаар 0,09...0,22 гр/см куб байна

        

      Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох,  хужир шүү бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл зэрэг ажил хийгдэж байна. Өмнөдэлгэр суманд их хүйтэрснээс бог малын бэлчээрлэлт хүндэрч 88 толгой мал хорогдсон байна. Малын усан хангамж Дархан, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Норовлин Биндэр сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7