Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 02-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-18 05:36:18

               Температур:

        Агаарын дундаж температур нь -7.7...-12.8 градус хүйтэн, олон жилийн дундажтай  харьцуулахад нийт нутгаар 1,1...6,3 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Батширээт суманд 9,3 градус дулаан, хамгийн бага температур нь Өлзийт тосгонд -30,2 градус хүйтэн болжээ.  Өлзийт тосгоны нутгаар -30 градусыг давж 1 өдөр хүйтэрсэн байна.

                    

         Хөрсний дундаж температур нь -5,9...-14,6  градус хүйтэн, олон жилийн  дундажтай харьцуулахад нийт нутгаар дундажаас 0,8...8,8 градусаар дулаан болжээ. Хамгийн их температур нь Цэнхэрмандал суманд 22,2 градус дулаан, хамгийн  бага температур нь Өлзийт тосгонд -29,2 градус хүйтэн болсон байна. Нийт нутгаар -40 градусыг давж хүйтэрээгүй байна.

Тунадас:

              Дадал, Биндэр, Дархан, Хэрлэн, Галшар, Батноров, Батширээт, Баян-Адарга, Норовлин,, Цэнхэрмандал сум, Гурванбаян тосгоны нутгаар  1-2 өдөр, 0,0- 1,9 мм тунадас орсон байна.

                                 

   Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 3-5 м/с, их хурд нь 9-20м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Хэрлэн сум, Өлзийт тосгоны нутгаар 20 м/с, хамгийн бага салхи нь Дэлгэрхаан суманд  9 м/с хүрч салхилжээ. Дэлгэрхаан сумаас бусад сумдын нутгаар 10м/с –ээс их салхи 2-7 өдөр ажиглагдсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  45...70%, дутагдал чийгийн дундаж 0,9...2,0% байна. Биндэр, Дадал, Дархан, Өмнөдэлгэр, Батширээт, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сум, Хэрлэнбаян улаан тосгоны нутгаар  30%-иас бага чийг 1-7 өдөр  ажиглагдсан байна.

Цасан бүрхүүл:

           Батширээт, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Биндэр сум, Хэрлэнбаян-улаан тосгоны нутгаар  цасгүй, бусад сумдын нутгаар цасны дундаж зузаан 2-8см байна. Дадал, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Хэрлэн, Батноров,сум, Өлзийт, Гурванбаян тосгоны нутгаар 0,12...0,26гр/см куб байна

           

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох,  хужир шүү бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл зэрэг ажил хийгдэж байна. Энэ арав хоногт Баян-овоо суманд 2165 ,Батноров суманд 34, толгой мал тус тус  хорогдсон байна. Малын усан хангамж Дархан, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Норовлин Биндэр сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7