Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 02-р сарын I-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-13 03:06:43

               Температур:

        Агаарын дундаж температур нь -12,1...-21.5 градус хүйтэн, олон жилийн дундажтай  харьцуулахад Цэнхэрмандал сум, Өлзийт тосгоны нутгаар дунджаас 0,5 градусаар хүйтэн, Хэрлэн, Баян-овоо, Галшар, Батноров, Батширээт сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,1...3,3 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Дархан суманд 1,5 градус дулаан, хамгийн бага температур нь Өлзийт тосгонд -38,7 градус хүйтэн болжээ. Дархан, Биндэр, Өмнөдэлгэр сумаас бусад сумдын нутгаар -30 градусыг давж 1-6 өдөр хүйтэрсэн байна.

         Хөрсний дундаж температур нь -18...-23  градус хүйтэн,  олон жилийн  дундажтай харьцуулахад Норовлин сум, Гурванбаян, Өлзийт тосгоны нутгаар  дунджаас 0,7..1,7 градусаар хүйтэн,  Хэрлэн, Баян-Овоо, Биндэр, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Батноров, Баян-Адарга  сумын нутгаар  дунджийн орчим, бусад нутгаар дундажаас 0,1...2,9 градусаар дулаан болжээ. Хамгийн их температур нь Цэнхэрмандал суманд 13,8 градус дулаан, хамгийн  бага температур нь Хэрлэн суманд -38,0 градус хүйтэн болсон байна. Нийт нутгаар -40 градусыг давж хүйтэрээгүй байна.

Тунадас:

              Биндэр, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Галшар, Батноров, Баян-Адарга, Цэнхэрмандал сумын нутгаар  1-2 өдөр, 0,0- 0,8 мм тунадас орсон байна..

              Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-4 м/с, их хурд нь 6 -17м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Дархан, Өмнөдэлгэр суманд 17 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 6 м/с хүрч салхилжээ. Дадал, Баян-адарга сум, Өлзийт тосгоны нутгаас бусад сумдын нутгаар 10м/с –ээс их салхи 1-9 өдөр ажиглагджээ.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  57...77%, дутагдал чийгийн дундаж 0,1...1,2% байна. Нийт нутгаар 30% бага чийгтэй өдөр ажиглагдаагүй байна..

Цасан бүрхүүл:

           Нийт нутгаар  цасны дундаж зузаан 1-12см буюу нутгийн хойд хэсгээр 2-7см, өмнөд хэсгээр 2-6см, бусад нутгаар 4-12см байна. Биндэр, Батширээт, Галшар, Норовлин  сумдын нутгаар цасны нягт хэмжих хэмжээнд хүрээгүй бусад сумдын нутгаар 0,12...0,24гр/см куб байна

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох,  хужир шүү бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл зэрэг ажил хийгдэж байна. Энэ арав хоногт  Батноров суманд 1751, Баян-овоо суманд 534, Батширээт суманд 8 толгой мал тус тус  хорогдсон байна. Малын усан хангамж Дархан, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Норовлин Биндэр сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7