Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 02-р сарын II-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-08 20:44:20

               Температур:

        Агаарын дундаж температур нь -9.5...-17.5 градус хүйтэн, олон жилийн дундажтай  харьцуулахад Норовлин сумын нутгаар дунджаас 0,7 градусаар хүйтэн, Баян-овоо, Батноров, Цэнхэрмандал сум, Өлзийт тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,3...2,8 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Дархан суманд 10.2 градус дулаан, хамгийн бага температур нь Хэрлэн суманд -35,3 градус хүйтэн болжээ.  Хэрлэн, Баян-Овоо, Норовлин, Цэнхэрмандал, Батширээт, Дэлгэрхаан, Батноров сум, Өлзийт тосгоны нутгаар -30 градусыг давж 1-5 өдөр хүйтэрсэн байна.

         

         Хөрсний дундаж температур нь -11,4...-18,2  градус хүйтэн, олон жилийн  дундажтай харьцуулахад Норовлин сум дунджаас 0,7..1,7 градусаар хүйтэн, Баян-Овоо, Баян-Адарга  сум, Өлзийт тосгоны нутгаар  дунджийн орчим, бусад нутгаар дундажаас 0,1...4,7 градусаар дулаан болжээ. Хамгийн их температур нь Галшар суманд 15,2 градус дулаан, хамгийн  бага температур нь Өлзийт тосгонд -35,7 градус хүйтэн болсон байна. Нийт нутгаар -40 градусыг давж хүйтэрээгүй байна.

                               

Тунадас:

              Дадал, Хэрлэн, Батширээт, Норовлин, Биндэр, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Галшар, Батноров, Баян-Адарга, Цэнхэрмандал сум, Өлзийт тосгоны нутгаар  1-2 өдөр, 0,0- 0,9 мм тунадас орсон байна..

              Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-6 м/с, их хурд нь 14 -23м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Дархан суманд 23 м/с, хамгийн бага салхи нь Дадал, Баян-Адарга, Хэрлэн суманд  14 м/с хүрч салхилжээ. Нийт нутгаар 10м/с –ээс их салхи 1-9 өдөр ажиглагдсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  52...74%, дутагдал чийгийн дундаж 0,5...2,0% байна. Биндэр, Дадал, Дархан, Цэнхэрмандал суманд 30% бага чийг 1-3 өдөр  ажиглагдсан байна..

Цасан бүрхүүл:

           Дархан, Галшар сумын нутгаар  тарлан цастай бусад сумдын нутгаар  цасны дундаж зузаан 1-10см байна. Биндэр,  Дархан, Батширээт, Галшар, Дэлгэрхаан, Норовлин  сум , Хэрлэнбаян –улаан тосгоны нутгаар цасны нягт хэмжих хэмжээнд хүрээгүй бусад сумдын нутгаар 0,12...0,25гр/см куб байна

      

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох,  хужир шүү бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл зэрэг ажил хийгдэж байна. Энэ арав хоногт Баян-овоо суманд 667,Батноров суманд 38, Батширээт суманд 4 толгой мал тус тус  хорогдсон байна. Малын усан хангамж Дархан, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Норовлин Биндэр сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7