Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 03-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-06 09:04:39

Температур:

        Агаарын дундаж температур нь -1.1...3.0 градус дулаан, олон жилийн дундажтай  харьцуулахад нийт нутгаар  дунджаас 3,1...5,6 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Галшар суманд 15,4 градус дулаан, хамгийн бага температур нь Галшар суманд -18,4 градус хүйтэн болжээ.  

       Хөрсний дундаж температур нь 0,6...5,4  градус дулаан, олон жилийн  дундажтай харьцуулахад нийт нутгаар дунджаас 2,4...6,5 градусаар дулаан болжээ. Хамгийн их температур нь Хэрлэнбаян-Улаан тосгонд 36,1 градус дулаан, хамгийн  бага температур нь Галшар суманд -19,0 градус хүйтэн болсон байна.

Тунадас:

              Галшар сумаас  бусад сумдын нутгаар  1-2 өдөр, 0,0 - 1,3 мм тунадас орсон байна. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар дунджаас бага оржээ.

Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  28...43%, дутагдал чийгийн дундаж 4,0...6,2% байна. Нийт нутгаар 30%-иас бага чийг 9-11 өдөр ажиглагдсан байна.

Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 3-7 м/с, их хурд нь 16-24м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Дархан, Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Дэлгэрхаан, Жаргалтхаан сум, Өлзийт тосгоны  нутгаар 24 м/с, хамгийн бага салхи нь Дадал, Биндэр суманд  16 м/с хүрч салхилжээ. Нийт нутгаар 10м/с –ээс их салхи 4-11 өдөр салхилсан байна. Дадал, Биндэр, Дархан, Баян-Овоо, Хэрлэн, Батноров, Батширээт, Баян-Адарга, Норовлин,сум, Өлзийт, Гурванбаян, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар явган шороон шуурга 1-4 өдөр 4-8 цаг, Хэрлэн сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар шороон шуурга 1-4 өдөр 2-13 цаг,  Дадал, Хэрлэн, Баян-Адарга, Норовлин сумдын нутгаар цасан явган шуурга  1 өдөр, 2-7 цаг, Биндэр, Норовлин, Баян-овоо, Батноров, Батширээт, Баян-адарга, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан сум, Гурванбаян, Хэрлэнбаян-улаан тосгоны нутгаар цас орон шуурга 1-2 өдөр 1-3 цаг шуурсан байна.  

Цасан бүрхүүл:

   Нийт нутгаар цасан бүрхүүлгүй байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бог, бод мал төллүүлэх,  ямааны ноолуур самнах, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Энэ арав хоногт Баян-овоо суманд 516 , Батноров суманд 250, Батширээт суманд 17 толгой мал тус тус  хорогдсон байна. Малын усан хангамж Хэрлэн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Галшар, Норовлин, Биндэр, Баян-Адарга  сум, Өлзийт тогоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7