Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 03-р сарын II-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-19 00:21:38

               Температур:

        Агаарын дундаж температур нь -1.0...-3.8 градус хүйтэн, олон жилийн дундажтай  харьцуулахад нийт нутгаар 2,8...7,0 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Баянмөнх суманд 15,5 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -17,1 градус хүйтэн болжээ.

                               

       Хөрсний дундаж температур нь 1,0...-3,9  градус хүйтэн, олон жилийн  дундажтай харьцуулахад нийт нутгаар  3,0...7,6 градусаар дулаан болжээ. Хамгийн их температур нь Хэрлэнбаян-Улаан тосгонд 31,4 градус дулаан, хамгийн  бага температур нь Норовлин суманд -18,7 градус хүйтэн болсон байна. 

Тунадас:

              Биндэр, Жаргалтхаан, Дэлгэрхаан сум,  Гурванбаян тосгоны нутгаас бусад сумдын нутгаар  1-3 өдөр, 0,0- 2,4 мм тунадас орсон байна. 

                           

Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  36...48%, дутагдал чийгийн дундаж 3,2...4,2% байна. Нийт нутгаар 30%-иас бага чийг 3-9 өдөр ажиглагдсан байна.

              Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 3-6 м/с, их хурд нь 19-31м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Дархан сумын нутгаар 31 м/с, хамгийн бага салхи нь Дэлгэрхаан суманд  19 м/с хүрч салхилжээ. Нийт нутгаар 10м/с –ээс их салхи 3-10 өдөр салхилсан байна. Биндэр, Дархан, Галшар, Батширээт, Жаргалтхаан сум, Хэрлэнбаян –Улаан тосгоны нутгаар 1-3 өдөр 1-36 цаг явган шороон шуурга, Биндэр, Дархан, Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Батноров, Баянмөнх, Дэлгэрхаан, Норовлин сум, Хэрлэнбаян-улаан, Гурванбаян тосгоны нутгаар 1-2  өдөр 1-16 цаг шороон шуурга,  Галшар, Норовлин сумдын нутгаар 1-2 өдөр 5 цаг цас орон шуурга,  Дадал, Дархан, Баян-Овоо, Норовлин, Галшар сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар 1 өдөр 1-9 цаг цасан явган шуурга тус тус шуурсан байна.

   

Цасан бүрхүүл:

               Галшар сумын нутгаар цасны дундаж зузаан 2см, бусад сумдаар цасгүй байна.

 Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бог, бод мал төллүүлэх,  ямааны ноолуур самнах, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Энэ арав хоногт Баян-овоо суманд 516 ,Батширээт суманд 100, Батноров суманд 92 толгой мал тус тус  хорогдсон байна. Малын усан хангамж Хэрлэн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Норовлин Биндэр сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7