Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 04-р сарын I-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-17 17:55:00

Температур:

        Агаарын дундаж температур нь-1.1...4.5 градус дулаан, олон жилийн дундажтай  харьцуулахад Цэнхэрмандал, Норовлин, Жаргалтхаан сумдаар дунджийн орчим, бусад сумдаар дунджаас 0,6...2,8 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Баян-Овоо суманд 20,2 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -13,5 градус хүйтэн болжээ.   

       Хөрсний дундаж температур нь 3,8...11,5  градус дулаан, олон жилийн  дундажтай харьцуулахад Өмнөдэлгэр сум, Өлзийт тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дундажаас 1,2...5,8 градусаар дулаан болсон байна.. Хамгийн их температур нь Хэрлэнбаян-Улаан тосгонд 46,2 градус дулаан, хамгийн  бага температур нь Биндэр суманд -14,6 градус хүйтэн болжээ.

Тунадас:

              Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-улаан тосгоны нутгаас  бусад сумдын 0,1...1,9 мм тунадас  1-2 өдөр орсон байна. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Жаргалтхаан сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага оржээ.

Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  28...46%, дутагдал чийгийн дундаж 4,4...6,7% байна. Нийт нутгаар 30%-иас бага чийг 8-10 өдөр ажиглагдсан байна.

Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 3-5 м/с, их хурд нь 12-20 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь  , Хэрлэн суманд 20 м/с, хамгийн бага салхи нь, Биндэр суманд  12 м/с хүрч салхилжээ. Нийт нутгаар 10м/с –ээс их салхи 2-10 өдөр салхилсан байна. Энэ хугацаанд Дархан, Галшар, Хэрлэн сумдын нутгаар явган шороон шуурга 1-2 өдөр 0-30 цаг, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Хэрлэн, Батноров, Жаргалтхаан сум, Өлзийт тосгоны нутгаар цас орон шуурга 1-2 өдөр 1-7 цаг шуурсан байна.

Ургамлын ургалт:

          Баянмөнх, Дархан, Норовлин, Батноров, Баян-Овоо сумдын нутгаар бэлчээрийн ургамал цухуйж байна

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бог, бод мал төллүүлэх,  ямааны ноолуур самнах, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Энэ арав хоногт  Батноров суманд 132, Батширээт суманд 195 толгой мал тус тус  хорогдсон байна. Малын усан хангамж Хэрлэн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Галшар, Биндэр, Цэнхэрмандал   сум, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

                                    

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7