Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 04-р сарын II-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Температур:
Агаарын дундаж температур нь -0.5...3.6 градус дулаан, олон жилийн дундажтай харьцуулахад Хэрлэн, Биндэр, Дадал, Дархан сум, Хэрлэнбаян-улаан тосгоны нутгаар дунджийн орчим, бусад сумдаар дунджаас 0,3...1,8 градусаар хүйтэн байсан байна. Хамгийн их температур нь Баян-Овоо суманд 23.7 градус дулаан, хамгийн бага температур нь Норовлин суманд -14,1 градус хүрч хүйтэрчээ.
Хөрсний дундаж температур нь 0,0...8,8 градус дулаан, олон жилийн дундажтай харьцуулахад Хэрлэн, Баян-овоо сумдын нутгаар дунджаас 0,3...0,9 градусаар дулаан, Дадал, Дархан, Батширээт, Баянмөнх, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,2...6,2 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Цэнхэрмандал суманд 43,8 градус дулаан, хамгийн бага температур нь Дэлгэрхаан, Норовлин суманд -15,7 градус хүйтэн болжээ. Биндэр, Баян-Овоо, Хэрлэн, Галшар, Батширээт, Цэнхэрмандал, Баянмөнх сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар 40 градусыг давж 1-2 өдөр халсан байна.
Тунадас:
Нийт нутгаар 0,0...8,9 мм тунадас 2-3 өдөр орсон байна. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Баян-Овоо, Дархан, Батширээт, Баянмөнх сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар дунджаас бага, Хэрлэн, Дадал сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу оржээ. Хамгийн их тунадас нь Өмнөдэлгэр суманд 8,9 мм, хамгийн бага нь Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар 0,0 мм оржээ.
Чийг:
Агаарын харьцангуй чийгийн дундаж 33...50%, дутагдал чийгийн дундаж 3,5...6,5% байна. Нийт нутгаар 30%-иас бага чийг 4-9 өдөр ажиглагдсан байна.
Салхи шуурга:
Салхины дундаж хурд 3-7 м/с, их хурд нь 14-24 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Хэрлэн суманд 24м/с, хамгийн бага салхи нь Норовлин, Биндэр, Дадал суманд 14 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар 10 м/с их салхи 4-10 өдөр ажиглагджээ. Галшар суманд шороон шуурга 2 өдөр 9 цаг, Дадал, Дархан, Баян-Овоо, Хэрлэн, Галшар сум , Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар явган шороон шуурга 1-4 өдөр 3-13 цаг, Дархан, Өмнөдэлгэр, Галшар, Баянмөнх, Цэнхэрмандал сумдын нутгаар явган цасан шуурга 1-3 өдөр 1-20 цаг, Дадал, Баян-Овоо сумдаас бусад сумдын нутгаар цас орон шуурга 1-3 өдөр 1-25 цаг шуурсан байна.
Ургамлын ургалт:
Батширээт, Өмнөдэлгэр, Галшар сум, Гурванбаян тосгоны нутгаар ургамал цухуйгаагүй бусад сумдын нутгаар ургамлын дундаж өндөр 1-3см байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:
Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бог, бод мал төллүүлэх, ямааны ноолуур самнах, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, мал хөнгөлөх зэрэг ажил хийгдэж байна. Энэ арав хоногт Батноров суманд 150, Батширээт суманд 105 толгой мал тус тус хорогдсон байна. Малын усан хангамж Хэрлэн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Галшар, Биндэр, Цэнхэрмандал сум, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.
Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |