Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 04-р сарын III-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-19 10:26:18

Температур:

        Агаарын дундаж температур нь 2.7...6.2 градус дулаан, олон жилийн дундажтай  харьцуулахад Хэрлэн, Биндэр, Дадал, Дархан Баян-овоо, Галшар сум, Хэрлэнбаян-улаан тосгоны нутгаар  дунджийн орчим, бусад сумдаар дунджаас 0,1...1,7 градусаар хүйтэн байсан байна. Хамгийн их температур нь Баян-Овоо суманд 26.2 градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд -12,8 градус хүрч хүйтэрчээ.

                              

    Хөрсний дундаж температур нь 7,5...12,8  градус дулаан, олон жилийн  дундажтай харьцуулахад Хэрлэн, Баян-овоо, Дадал, Дархан, Батширээт сумдын нутгаар дунджаас 0,2...1,8 градусаар дулаан, , Баянмөнх, Баян-адарга, Биндэр, Цэнхэрмандал, Галшар сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дундажаас 1,0...3,6 градусаар хүйтэн  болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Батширээт суманд 49,4 градус дулаан, хамгийн  бага температур нь Цэнхэрмандал суманд -15,0 градус хүйтэн болжээ.

Тунадас:

              Нийт  нутгаар 2-4 өдөр 0,2...19,2 мм тунадас  орсон байна. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Галшар, Батноров, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Норовлин, Баянмөнх  сум, Өлзийт, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар дунджаас ахиу, Цэнхэрмандал сумын  нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага оржээ. Хамгийн их тунадас нь Өлзийт тосгоны нутгаар 19,2 мм, хамгийн бага нь Гурванбаян тосгоны нутгаар 0,0 мм оржээ.

                       

Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  37...42%, дутагдал чийгийн дундаж 4,7...6,8% байна. Нийт нутгаар 30%-иас бага чийг 6-9 өдөр ажиглагдсан байна.

      

Салхи шуурга:

             Салхины дундаж хурд 4-8 м/с, их хурд нь 17-26 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Дархан, Галшар сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар 24м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 14 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар 10 м/с их салхи 5-10 өдөр ажиглагджээ.Биндэр, галшар сумдын нутгаар 1-3 өдөр шороон шуурга 4-10 цаг, Дадал, Дархан, Хэрлэн, Галшар, Баян-Адарга, Баямөнх, Норовлин сум,  Хэрлэнбаян-Улаан, Гурванбаян тосгоны нутгаар 1-7 өдөр 2-86 цаг явган шороон шуурга, Хэрлэнбаян-Улаан, Өлзийт тосгоны нутгаар 1-2 өдөр 2-7 цаг цасан явган шуурга, Дархан, Өмнөдэлгэр, Хэрлэн, Батноров, Баянмөнх, Цэнхэрмандал сум, Хэрлэнбаян-Улаан, Өлзийт, Гурванбаян тосгоны нутгаар 1 өдөр 0-5 цаг цас орон шуурга шуурсан байна.

         

 Ургамлын ургалт:

             Галшар сумын  нутгаар ургамал цухуйгаагүй бусад сумдын ургамлын дундаж өндөр 1-4см байна.

                                        

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бог, бод мал төллүүлэх,  ямааны ноолуур самнах, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, мал хөнгөлөх зэрэг ажил хийгдэж байна. Малын усан хангамж Хэрлэн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Галшар, Биндэр, Цэнхэрмандал   сум, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

                                    

                                           Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7