Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 05-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-25 13:32:22

Температур:

        Агаарын дундаж температур нь 5,8…10.2 градус дулаан, олон жилийн дундажтай  харьцуулахад нийт нутгаар дунджаас 3,3...7,4 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Баян-Овоо суманд 29,8  градус дулаан, хамгийн бага температур нь Галшар суманд -3,0 градус хүрч хүйтэрчээ.  

                           

    Хөрсний дундаж температур нь 8,7...16,0  градус дулаан, олон жилийн  дундажтай харьцуулахад, нийт нутгаар дундажаас 2,4...11,1 градусаар хүйтэн байсан байна.  Хамгийн их температур нь Галшар  суманд 55,1 градус дулаан, хамгийн  бага температур нь ХэрлэнбаянУлаан тосгонд -6,7 градус хүйтэрчээ. Нийт нутгаар 40 градусыг давж 1-6 өдөр халсан байна.

Тунадас:

              Нийт  нутгаар 4-10 өдөр 4,2...35,9 мм  тунадас  орсон байна. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Галшар суманд  дунджаас бага,  бусад нутгаар дунджаас ахиу орлоо.  Хамгийн их тунадас нь Биндэр суманд  35,9 мм, хамгийн бага нь Галшар суманд 4,2 мм тунадас оржээ.

                        

Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  45...66, дутагдал чийгийн дундаж 3,8...8,4% байна. Нийт нутгаар 30%-иас бага чийг 1-10 өдөр ажиглагдсан байна.

        

Салхи шуурга

             Салхины дундаж хурд 3-7 м/с, их хурд нь 14-25 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Галшар сумын нутгаар 25м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 14 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар 10 м/с их салхи 6-11 өдөр ажиглагджээ.Дархан, Баянмөнх, Галшар суманд явган шороон шуурга 1 өдөр 3-31 цаг. Биндэр, Батширээт, Баян-адарга, Жаргалтхаан, Цэнхэрмандал,Өмнөдэлгэр, Дархан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар цас орон шуурга  1-3 өдөр 1-6 цаг шуурсан байна.

          

  Ургамлын ургалт:

             Бэлчээрийн ургамлын ургалтын хувьд  Баянмөнх сумын нутгаар дунд, бусад сумдын нутгаар сайн байна. Ургамлын дундаж өндөр 2-8см байна.

          

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд, бод мал төллүүлэх,, мал оторлох, мал ногоолох, малд нэмэгдэл тэжээл өгөх, мал хөнгөлөх зэрэг ажил хийгдэж байна. Малын усан хангамж Хэрлэн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Галшар, Биндэр, Цэнхэрмандал   сум, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

                                    

                                           Тойм бичсэн  Ж.Дашцэрэн 

 

                                                   

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 04 дүгээр сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-04-18 1970-01-01 4