Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 05-р сарын II-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-25 11:51:22

  Температур:      

       Агаарын дундаж температур нь 8.4…12.2 градус дулаан, олон жилийн дундажтай  харьцуулахад Хэрлэн, Дадал, Баян-овоо, Дархан, Галшар, Биндэр  сумдын  нутгаар  дунджийн орчим, бусад сумдаар дунджаас 0,4...2,4 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Хэрлэн  суманд 29,4  градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -5,4 градус хүрч хүйтэрчээ.

                         

    Хөрсний дундаж температур нь 13,0...19,8  градус дулаан, олон жилийн  дундажтай харьцуулахад Галшар, Дархан сумын нутгаар дунджаас 0,4 градусаар дулаан, Баян-Овоо, Дадал, Батширээт, Баян-Адарга, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Баянмөнх сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,5...2,9 градусаар хүйтэн байсан байна.  Хамгийн их температур нь Жаргалтхаан суманд 55,2 градус дулаан, хамгийн  бага температур нь Батширээт суманд -6,2 градус хүйтэрчээ. Нийт нутгаар 40 градусыг давж 3-8 өдөр халсан байна.

Тунадас:

              Нийт  нутгаар 2-5 өдөр 0,5...30,0 мм  тунадас  орсон байна. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад  Дархан, Галшар, Баянмөнх, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны   нутгаар дунджаас бага,  Жаргалтхаан сумын  нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу оржээ.  Хамгийн их тунадас нь Дадал сумын  нутгаар 30,0 мм, хамгийн бага нь Дархан суманд 0,5 мм тунадас оржээ.

                         

Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  34...53%, дутагдал чийгийн дундаж 6,8...10,8% байна. Нийт нутгаар 30%-иас бага чийг 6-10 өдөр ажиглагдсан байна.

Салхи шуурга

             Салхины дундаж хурд 3-5 м/с, их хурд нь 14-24 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Хэрлэн сумын нутгаар 28м/с, хамгийн бага салхи нь Норовлин суманд 14 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар 10 м/с их салхи 6-10 өдөр ажиглагджээ.

  Ургамлын ургалт:

             Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат жигдэрч, ургамлын ургалтын хувьд  Баянмөнх, Дархан сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар сайн байна. Ургамлын дундаж өндөр 2-6см байна.

                    

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд, бод мал төллүүлэх, мал оторлох, мал ногоолох, малд нэмэгдэл тэжээл өгөх, мал хөнгөлөх зэрэг ажил хийгдэж байна. Малын усан хангамж Хэрлэн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Галшар, Биндэр, Цэнхэрмандал   сум, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

                                    

                                           Тойм бичсэн Ж.Дашцэрэн 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 2-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-26 1970-01-01 6