Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 07-р сарын II-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-19 05:20:02

Температур:   

  Агаарын дундаж температур нь 18.4…23.1 градус дулаан, олон жилийн дундажтай  харьцуулахад ихэнх нутгаар дунджийн орчим,  бусад нутгаар дунджаас 1.4...2.4 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Галшар суманд 35.1  градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд 6.4 градус дулаан байсан байна.  Дархан, Хэрлэнбаян-Улаан тосгон, Баян-Овоо, Хэрлэн, Галшар, Баянмөнх,  Дэлгэрхаан, Өлзийт, Жаргалтхаан сумдын нутгаар агаарын температур 30 градусыг давж 1-5 өдөр халсан байна.

 Хөрсний дундаж температур нь 22.5...28.0  градус дулаан, олон жилийн  дундажтай харьцуулахад ихэнх сумдын нутгаар дундажын орчим байсан байна.  Хамгийн их температур нь Хэрлэнбаян-Улаан, Хэрлэн, Цэнхэрмандал  сумдад 60.0 градус дулаан, хамгийн  бага температур нь Цэнхэрмандал суманд  6.7 градус  дулаан байжээ.  Нийт нутгаар 40 градусыг давж 3-8 өдөр халсан байна.

Тунадас:

              Нийт  нутгаар 4...8 өдөр 5.0...91.0 мм  тунадас  орсон байна. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх  нутгаар дунджаас ахиу тунадас орсон бол Хэрлэн, Дархан, Хэрлэнбаян-Улаан, Өмнөдэлгэр сумдын нутгаар дунджийн орчим, Баянмөнх, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдын нутгаар олон жилийн дундажаас бага тунадас орсон байна.  Хамгийн их тунадас нь Биндэр суманд  91.0 мм, хамгийн бага нь Баянмөнх суманд 5.0 мм тунадас оржээ.

               

Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  55...81%, дутагдал чийгийн дундаж 4.9...14.8% байна.  Дархан, Хэрлэнбаян-Улаан тосгон, Хэрлэн, Галшар, Баянмөнх, Цэнхэрмандал сумдын нутгаар 30%-иас бага чийг 1-5 өдөр ажиглагдсан байна.

Салхи шуурга

             Салхины дундаж хурд 2-5 м/с, их хурд нь 6-27 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Гурванбаян тосгонд 27м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 6 м/с, Баян-Овоо суманд 9 м/сек хүрч салхилсан байна. Бусад сумдын нутгаар 10 м/с –ээс их салхи 1-10  өдөр ажиглагджээ.

    Ургамлын ургалт:

             Бэлчээрийн ургамлын ургалтын хувьд  Цэнхэрмандал сумын нутгаар дунд, бусад сумдын нутгаар сайн байна. Ургамлын дундаж өндөр 8-33 см байна. 

           Дадал, Биндэр, Галшар, Өмнөдэлгэр сумдын нутгаар бэлчээрийн хөнөөлт царцаагүй бусад нутгаар  1м²-ын дундаж царцааны тоо 1-6  байна.    

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд, мал оторлох, мал ногоолох, хонь хяргах, сүү сааль бэлтгэх, малд тарилга туулга хийх зэрэг ажил  үргэлжлэн явагдаж байна. Малын усан хангамж, Дархан,  Дэлгэрхаан, Жаргалтхаан  сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

                                    

                                           Тойм бичсэн инженер Ч.Уранчимэг 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7