Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 07-р сарын III-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-08 08:30:02

  Температур     

        Агаарын дундаж температур нь 17.0...22.0 градус дулаан, олон жилийн дундажтай  харьцуулахад ихэнх нутгаар дунджийн орчим,  бусад нутгаар дунджаас 0.4...2.2 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Баян-Овоо суманд 35.3  градус дулаан, хамгийн бага температур нь Гурванбаян тосгонд 6.7 градус хүйтэн байсан байна.  Дадал, Өмнөдэлгэр, Гурванбаян тосгон, Батширээт сумдын нутгаар агаарын температур 30 градусыг давж дулаараагүй, бусад сумдын нутгаар 30 градусыг давж 1-3 өдөр халсан байна.

                                               ​

  Хөрсний дундаж температур нь 21.9...28.1  градус дулаан, олон жилийн  дундажтай харьцуулахад ихэнх сумдын нутгаар дундажаас хүйтэн байсан байна.  Хамгийн их температур нь Галшар суманд 61.9 градус дулаан, хамгийн  бага температур нь Цэнхэрмандал суманд  6.9 градус  дулаан байжээ.  Нийт нутгаар 40 градусыг давж 5-11 өдөр халсан байна.

Тунадас     

       Нийт  нутгаар 4...9 өдөр 4.9...78.6 мм  тунадас  орсон байна. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх  нутгаар дунджаас бага тунадас орсон бол Дадал, Баян-Адарга, Дэлгэрхаан, Норовлин сумдын нутгаар дунджаас ахиу, бусад  сумдын нутгаар олон жилийн дундаж ын орчим тунадас орсон байна.  Хамгийн их тунадас нь Баян-Адарга суманд  78.6 мм, хамгийн бага нь Баян-Овоо суманд 4.9 мм тунадас оржээ.

                                                   ​ 

Чийг   

        Агаарын харьцангуй чийгийн дундаж  49...78%, дутагдал чийгийн дундаж 5.2...15.1% байна.  Дархан,  Хэрлэн, Галшар, Баянмөнх, Цэнхэрмандал сумдын нутгаар 30%-иас бага чийг 1-7 өдөр ажиглагдсан байна.

Салхи шуурга       

Салхины дундаж хурд 2-5 м/с, их хурд нь 7-20 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Дархан суманд 20м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 7 м/с  хүрч салхилсан байна. Бусад сумдын нутгаар 10 м/с –ээс их салхи 1-10  өдөр ажиглагджээ.

 Ургамлын ургалт    

Бэлчээрийн ургамлын ургалтын хувьд  Цэнхэрмандал, Хэрлэн  сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар сайн байна. Ургамлын дундаж өндөр 9-38 см байна. Ургамлын дундаж ургац 0.7...10.9 ц/га ургасан байна.

           Дадал,  Галшар, Баян-Адарга сумдын нутгаар бэлчээрийн хөнөөлт царцаагүй бусад нутгаар  1м²-ын дундаж царцааны тоо 1-6  байна.    

                                                       ​

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд, мал оторлох, мал ногоолох, хонь хяргах, сүү сааль бэлтгэх, малд тарилга туулга хийх зэрэг ажил  үргэлжлэн явагдаж байна. Малын усан хангамж, Дархан,  Дэлгэрхаан, Жаргалтхаан  сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

                                                     Тойм бичсэн инженер Ч.Уранчимэг 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7