Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 08-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-02 10:41:19

               Температур:

        Агаарын дундаж температур нь 14.4..19.6 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Хэрлэн, Баян-Овоо, Дархан сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар 0,1...2,8 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Галшар суманд 33,5 градус дулаан, Дархан, Хэрлэн, Баян-Овоо, Галшар, Баянмөнх сум, Өлзийт тосгоны нутгаар 30 градусыг давж 1-2 өдөр  дулаарсан байна.

       

         Хөрсний дундаж температур нь 19,6...25,2  градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Баян-Овоо, Дархан суманд  дунджийн орчим, бусад нутгаар дундажаас 0,1...4,2 градусаар хүйтэн болжээ. Хамгийн их температур нь Гурванбаян тосгоны нутгаар 57,5 градус дулаан, хамгийн  бага температур нь Цэнхэрмандал, Хэрлэн сумын нутгаар 1,4 градус дулаан  болсон байна. Нийт нутгаар 40 градусыг давж 4-10 өдөр халсан байна.

Тунадас:

        Нийт нутгаар 2-7 өдөр 2,9...40,5мм  тунадас орлоо.  Энэ орсон тундасыг олон жилийн дундажтай харьцуулахад Өмнөдэлгэр сум, Өлзийт тосгоны нутгаар дунджаас ахиу, Хэрлэн, Жаргалтхаан сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас оржээ. Хамгийн их тунадас Өлзийт тосгонд 40,5мм, хамгийн бага тунадас нь Гурванбаян тосгонд 2,9 мм орсон байна.

           

              Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-5 м/с, их хурд нь 5-20м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Галшар суманд 20 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 5 м/с хүрч салхилжээ. Дадал,Биндэр сумаас бусад сумдын нутгаар 10м/с –ээс их салхи 1-9 өдөр ажиглагдсан байна.

      

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  47...78%, дутагдал чийгийн дундаж 5,2...14,4% байна. Биндэр, Дадал, Батширээт, Баян-Адарга, Норовлин сумаас бусад сумдын   нутгаар  30% -с бага харьцангуй чийг   1-7  өдөр ажиглагджээ.

      

Ургамлын ургалт:

            Бэлчээрийн ургамлын ургалтын хувьд  Хэрлэн, Баян-Овоо, Дархан, Цэнхэрмандал сумдын нутгаар дунд, бусад нутгаар сайн байна. Нийт нутгаар хадлан бэлчээрийн ургамлын дундаж өндөр 9-39см байна. Бэлчээрийн хөнөөлт царцаа Дадал, Өмнөдэлгэр, Галшар сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1м²  талбайд ажиглагдаж байгаа царцааны дундаж  тоо 1-6 ш байна  

 

 Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд сүү сааль бэлтгэх, мал ногоолуулах, хадлан тэжээл бэлтгэх, мал хээлтүүлэх, мал оторлох  зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Жаргалтхаан Галшар сумдын нутгаар утгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7