Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 08-р сарын II-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-15 23:10:24

Температур:

        Агаарын дундаж температур нь 14.5..18.6 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Дархан сумын нутгаар дунджаас 0,3 градусаар дулаан, Хэрлэн, Баян-овоо, Биндэр, Дадал, Галшар, Батширээт,Жаргалтхаан сум, Хэрлэнбаян-улаан тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар 0,1...1,0 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Хэрлэн  суманд 29,8 градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд 2,3 градус дулаан байжээ.

                      

         Хөрсний дундаж температур нь 18,3...23,2  градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Баян-Овоо, Дархан суманд  дунджийн орчим, бусад нутгаар дундажаас 0,1...4,2 градусаар хүйтэн болжээ. Хамгийн их температур нь Батширээт суманд  59,6 градус дулаан, хамгийн  бага температур нь Цэнхэрмандал суманад 2,3 градус дулаан  болсон байна. Баян-Адарга сумаас бусад сумдын нутгаар  40 градусыг давж 4-8 өдөр халсан байна.

Тунадас:

        Нийт нутгаар 7,2...63,4мм тунадас  3-5 өдөр  орлоо.  Энэ орсон тундасыг олон жилийн дундажтай харьцуулахад Хэрлэн, Баян-Овоо, Дадал, Дархан, Батширээт, Цэнхэрмандал сум, Өлзийт тосгоны нутгаар дунджаас бага, Биндэр, Дэлгэрхаан суманд  дунджийн орчим, бусад нутгаар дунджаас их тунадас оржээ. Хамгийн их тунадас Галшар суманд 63,4мм, хамгийн бага тунадас нь Хэрлэн суманд 7,2 мм орсон байна.

                       

              Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-4 м/с, их хурд нь 8-18м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Галшар суманд 18 м/с, хамгийн бага салхи нь Биндэр суманд 8 м/с хүрч салхилжээ. Батноров ,Биндэр сумаас бусад сумдын нутгаар 10м/с –ээс их салхи 1-8 өдөр ажиглагдсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  57...80%, дутагдал чийгийн дундаж 4,5...10,8% байна. Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Дархан, Хэрлэн сум, Гурванбаян, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутагт   30% -с бага харьцангуй чийг  1-8  өдөр ажиглагджээ.

Ургамлын ургалт:

            Бэлчээрийн ургамлын ургалтын хувьд  Хэрлэн, Дархан, Цэнхэрмандал сумдын нутгаар дунд, бусад нутгаар сайн байна. Нийт нутгаар хадлан бэлчээрийн ургамлын дундаж өндөр 9-39см байна. Бэлчээрийн хөнөөлт царцаа  Дадал, Өмнөдэлгэр, Галшар, Батширээт сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1м²  талбайд ажиглагдаж байгаа царцааны дундаж  тоо 1-4  байна 

 Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд сүү сааль бэлтгэх, мал ногоолуулах, хадлан тэжээл бэлтгэх, мал хээлтүүлэх, мал оторлох  малд тарилга туулга хийх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Жаргалтхаан сумдын нутгаар утгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7