Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2022 оны 07-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-02-21 19:00:55

2022 оны 07-р сарын 310 хоног тойм мэдээ

Температур:

        Агаарын дундаж температур нь 15.1…21.1 градус дулаан, олон жилийн дундажтай  харьцуулахад Дархан, Баян-Овоо, Хэрлэн, Галшар сумдын нутгаар орчим, бусад нутгаар 1.3 ... 4.0 градусаар хүйтэн. Хамгийн их температур Галшар суманд 33.2 градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд 4.3 градус дулаан байсан. Дархан, Баян-Овоо, Хэрлэн, Галшар, Батноров, Дэлгэрхаан сумдууд Хэрлэнбаян Улаан, Өлзийт тосгоны нутгаар 30 градус 1-3 өдөр давж дулаарсан, бусад нутгаар дулаараагүй.

       Хөрсний дундаж температур нь 20.1...27.3 градус дулаан, олон жилийн  дундажтай харьцуулахад Дархан, Галшар сумдын нутгаар орчим, Хэрлэн сумаар 1.6 градус дулаан бусад нутгаар 1.2 ... 5.2 градус хүйтэн. Хамгийн их температур нь Галшар суманд 63.3 градус дулаан, хамгийн  бага температур нь Цэнхэрмандал суманд 4.6 градус дулаан байна. Хөрсөн дээр 400С дээш халсан өдөр 4-10 өдөр байна.

Тунадас: Бүх нутгаар 10.2 .... 51.2 мм тунадас  орсон. Тунадастай өдрийн тоо 4-8 өдөр байна.

          Чийг: Агаарын харьцангуй чийгийн дундаж 51 ... 81% байна. Дархан, Баян-Овоо, Хэрлэн, Галшар, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдууд, Хэрлэнбаян-Улаан, Өлзийт тосгоны нутгаар 30%-иас бага чийг 1-5 өдөр ажиглагдсан бусад сумдын нутгаар ажиглагдаагүй байна.

Салхи шуурга: Хамгийн их салхи нь Дархан суманд 26 м/с, бусад сумдын нутгаар 9-20 м/с хүрч салхилсан байна. Нийт  сумдын  нутгаар 10м/с-ээс их салхи 0-10 өдөр салхилсан байна.

Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 5-30 см ургасан.

 

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд, хонины ноос хяргах, мал оторлох, мал хээлтүүлэх, мал ногоолуулах, сааль сүү бэлтгэх ажил явагдаж байна. Дээрхи ажлууд хийхэд цаг агаарын нөлөөллөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Галшар, Дэлгэрхаан, сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байлаа

 

                                  Тойм бичсэн судалгааны инженер С.Батцэнгэл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 04 дүгээр сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-04-18 1970-01-01 3