Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2022 оны 09-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-22 19:45:11

2022 оны 09-р сарын 2-р 10 хоног тойм мэдээ

Температур:

        Агаарын дундаж температур нь 10.7 …15.2 градус дулаан, олон жилийн дундажтай  харьцуулахад Батноров, Норовлин сумдын нутгаар дунджийн орчим, Баян-Адрага сумын нутгаар 1.5 градусаар хүйтэн, бусад сумдын нутгаар 1.1 ... 3.4 градус дулаан. Хамгийн их температур Баян-Адрага суманд 32.2  градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд -6.6 градус хүйтэн.

       Хөрсний дундаж температур нь 14.0 ... 19.0 градус дулаан, олон жилийн  дундажтай харьцуулахад Батноров, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан сумдын нутгаар дунджийн орчим, Норовлин сумын нутгаар 2.9 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1.2 .... 4.7 градусаар дулаан. Хамгийн их температур нь Өлзийт тосгонд 52.6 градус дулаан, хамгийн  бага температур нь Батширээт суманд -6.3 градус хүйтэн байлаа.

Тунадас: Галшар суманд тунадасгүй, бусад сумдын нутгаар 0.9 .... 27.4 мм тунадас  орсон. Тунадастай өдрийн тоо 1-3 өдөр байна.

          Чийг: Агаарын харьцангуй чийгийн дундаж  44 ... 65% байна. Бүх нутгаар 30%-иас бага чийгтэй 2-10 өдөр ажиглагдсан.

Салхи шуурга: Хамгийн их салхи нь Хэрлэнбаян Улаан тосгонд 24 м/с, бусад сумдын нутгаар 12-23 м/с хүрч салхилсан байна. Нийт  сумдын  нутгаар 10м/с-ээс их салхи 1-10 өдөр салхилсан байна.

Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 4-28 см ургасан. Бэлчээрийн ургамлын дэрвээн хазаар өвс хаталт хагдралт явагдаж байна

 

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, мал ногоолуулах, хадлан тэжээл бэлтгэх, сааль сүү бэлтгэх ажил явагдаж байна. Дээрхи ажилууд хийхэд цаг агаарын нөлөөллөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Дэлгэрхаан сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                  Тойм бичсэн судалгааны инженер С.Батцэнгэл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 04 дүгээр сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-04-18 1970-01-01 4