Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2022 оны 11-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-07 13:26:21

2022 оны 11-р сарын 2-р 10 хоног тойм мэдээ

Температур:

        Агаарын дундаж температур нь -6.0 … -13.2 градус хүйтэн, олон жилийн дундажтай  харьцуулахад   Өмнөдэлгэр, Батширээт, Баян-Адрага, Норовлин сумдууд Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар орчим, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдууд Гурванбаян тосгоны нутгаар 1.6 ... 2.8 градусаар хүйтэн, бусад нутгаар дулаан, хамгийн үнэмлэхүй бага температур Цэнхэрмандал суманд -31.0 градус хүйтэн байлаа.

             

       Хөрсний дундаж температур нь 6.2 ... 15.4 градус хүйтэн, олон жилийн  дундажтай харьцуулахад Дархан, Батширээт, Баян-Адрага сумдууд, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар орчим, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдын нутгаар 1.8 .... 4.1 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 2.5 ... 4.6 градус дулаан, хамгийн  бага температур нь Цэнхэрмандал суманд -35.0 градус хүйтэн байлаа.

Тунадас: Галшар суманд тунадас ороогүй. Бусад сумдын нутгаар 0.2 .... 8.1 мм тунадас  орсон.

    

          Чийг: Агаарын харьцангуй чийгийн дундаж  55 ... 77% байна

Салхи шуурга: Хамгийн их салхи нь Хэрлэн суманд 19 м/с, бусад сумдын нутгаар 6-18 м/с хүрч салхилсан байна.

                     

Цасан бүрхүүл:

        Нийт нутгаар 4-10 баллын  цасан бүрхүүлтэй, цасны дундаж өндөр 1-15см байна. Хэрлэн, Галшар, Баямөнх сумдын нутгаар цасгүй байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, мал хөнгөлөх, мал хээлтүүлэх, малд тарилга хийх, хужир шүү бэлтгэх ажил явагдаж байна. Дээрхи ажилууд хийхэд цаг агаарын нөлөөллөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Өмнөдэлгэр, Галшар, Баянмөнх, Дэлгэрхаан сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байлаа

 

                                  Тойм бичсэн судалгааны инженер С.Батцэнгэл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 04 дүгээр сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-04-18 1970-01-01 4