Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2022 оны 11-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-17 21:32:42

2022 оны 11-р сарын 310 хоног тойм мэдээ

Температур:

Агаарын дундаж температур нь -14.9 … -20.9 градус хүйтэн, олон жилийн дундажтай  харьцуулахад   бүх нутгаар 1.8 ... 7.1 градусаар хүйтэн. Хамгийн үнэмлэхүй бага температур нь Өлзийт тосгонд -35.6 градус хүйтэн байлаа.

                 

       Хөрсний дундаж температур нь -16.3 ... -23.0 градус хүйтэн, олон жилийн  дундажтай харьцуулахад Хэрлэн сумын нутгаар орчим, Галшар сумын нутгаар 1.8 градусаар дулаан, бусад нутгаар 1.7 ... 5.7 градус хүйтэн. Хамгийн  үнэмдэхүй бага температур нь Баян-Адрага суманд -41.2 градус хүйтэн байлаа.

Тунадас: Бүх сумдын нутгаар 0.4 .... 3.8 мм тунадас  орсон. Тунадастай өдрийн тоо 2-4 өдөр байна.

                 

Чийг: Агаарын харьцангуй чийгийн дундаж  60 ... 72% байна.

Салхи шуурга: Хамгийн их салхи нь Дархан суманд 20 м/с, бусад сумдын нутгаар 12-17 м/с хүрч салхилсан байна. Нийт  сумдын  нутгаар 10м/с-ээс их салхи 1-8 өдөр салхилсан байна.

                           

Цасны дундаж зузаан: Бүх сумдын нутгаар 1-16 см цастай байна. Хамгийн их цас Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдууд, Гуванбаян тосгоны нутгаар 13-16 см байна. Цасны дундаж нягт Биндэр, Дархан, Хэрлэн, Галшар, Баянмөнх, Дэлгэрхаан сумдууд, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар нягт хэмжих нөхцөл бүрдээгүй бусад сумдын нутгаар 0.10 .... 0.26 г/см3 нягттай байна.

                   

 

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх ажилууд явагдаж байна. Дээрхи ажилууд хийхэд цаг агаарын нөлөөллөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Өмнөдэлгэр, Галшар, Дэлгэрхаан, Норовлин сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байлаа.

 

                                  Тойм бичсэн судалгааны инженер С.Батцэнгэл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 04 дүгээр сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-04-18 1970-01-01 4