Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2023 оны 11-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2023-11-29 20:57:25

Өнгөрсөн 10 хоногийн тойм

/ 11-р сарын 01-ээс 11-р сарын 10-ны хүртэл /

Температур: Агаарын дундаж температур нийт нутгаар -9.3 – 12.6 градус хүйтэн / Зураг-1 /, олон жилийн дундажтай  харьцуулахад нийт нутгаар 3.6 ... 6.3 градусаар хүйтэн байлаа. / 3ураг -2 /

Хур тунадас: Бүх нутгаар 5.7 ... 15.9 мм тунадас орсноос Дархан суманд 15.9 мм буюу  хамгийн их тунадас орсон. / Зураг-3 /

Салхи: Салхины дундаж хурд 2-6м/с, их хурд нь 9 – 22 м/с хүрч салхилсан. Хэрлэнбаян-Улаан тосгонд хамгийн их салхи 22 м/с хүрсэн. / Зураг – 4 /

Цас: Нийт нутгаар 11 дугаар сарын 3-нд цасан бүрхүүд тогтсон. Цасны дундаж зузаан 1-13 см байна. Хэрлэнбаян-Улаан тосгонд хамгийн бага буюу 1см орчим цастай, хамгийн их нь Норовлин суманд 13см байна.  / Зураг-5 /, Өвөлжилтийн байдал Дархан, Галшар сумдын нутгаар хүндэрч болзошгүй бусад нутгаар өвөлжилт хэвийн байна./Зураг-6 /

    

 УС, ЦАГ УУРЫН, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ