Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2023 оны 01-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-18 13:05:43

2023 оны 1-р сарын 3-р 10 хоног тойм мэдээ

Температур:

        Агаарын дундаж температур нь -19.6 … -25.3 градус хүйтэн, олон жилийн дундажтай харьцуулахад Дадал, Батноров сумдын нутгаар орчим, бусад нутгаар 1.3 ... 4.8 градус хүйтэн. Үнэмлэхүй бага температур Өлзийт тосгонд -43.2 градус хүйтэн байлаа.

                

       Хөрсний дундаж температур нь -21.5 ... -27.5 градус хүйтэн, олон жилийн  дундажтай харьцуулахад Дадал, Баян-Овоо, Батноров, Норовлин сумдын нутгаар орчим, бусад нутгаар 1.1 .... 6.2 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур нь Өлзийт тосгонд -45.1 градус хүйтэн байлаа.

Тунадас:  Биндэр, Дархан, Хэрлэн Галшар, Батширээт, Баямөнх, Дэлгэрхаан, Норовлин Цэнхэрмандал сумдууд, Гурванбаян тосгоны нутгаар тунадасгүй, бусад сумдын нутгаар 0.0 ... 0.6 тундас орсон.

 Чийг: Агаарын харьцангуй чийгийн дундаж 54 ... 70% байна

Салхи шуурга: Хамгийн их салхи 10-20 м/с хүрч салхилсан байна. Ихэнх нутгаар 1-10 өдөрт 3-72 цаг явган цасан шуурга шуурсан байна.

                  

Цасан бүрхүүл: Ихэнх нутгаар битүү цасан бүрхүүлтэй, Дархан, Галшар сумдын нутгаар 1-9 баллын тарлантсан цастай байна. Цасны дундаж өндөр 0-18см байна. Цасны дундаж нягт Дархан, Галшар сумдын нутгаар цасны нягт тодорхойлох боломжгүй, бусад сумдын нутгаар 0.12 ... 0.25 г/см3 нягттай байна.

                 

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, малд тарилга хийх,  хужир шүү бэлтгэх ажил явагдаж байна. Дээрхи ажилууд хийхэд цаг агаарын нөлөөллөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Батноров, Баян-Адрага, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Норовлин, Цэнхэрмандал сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                  Тойм бичсэн судалгааны инженер С.Батцэнгэл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 04 дүгээр сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-04-18 1970-01-01 4